Маргаашаас буюу энэ сарын 9,10-нд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Тавдугаар сарын 10-наас 05-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- Тавдугаар сарын 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
- Тавдугаар сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
- Тавдугаар сарын 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.
Салхи:
- Тавдугаар сарын 11-нд Алтайн уулархаг нутгаар,
- Тавдугаар сарын 12-нд нутгийн зарим газраар,
- Тавдугаар сарын 13-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
- Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус дулаан,
- Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +15...+20 градус,
- Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
- Тавдугаар сарын 12-13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!