Нийслэл хотын дүүрэг бүр цэвэрлэгээ үйлчилгээндээ анхаарч, хариуцсан нутаг дэвсгэрийн хөшөө дурсгалаа угааж цэвэрлэх, зам талбай, ногоон байгууламжийн усалгааг авто замын ачааллаас урьтаж хийх, ногоон байгууламжийн хэлбэржүүлэлт хийх ажлыг эрчимжүүлэхээр болжээ.
Түүнчлэн авто замыг шинэчилж байгаа ч бетон зуурмагийн том оврын тээврийн хэрэгслүүд даац хэтрүүлэн зам эвдэж байгаа байршлуудад камерын хяналтыг сайжруулж, хариуцлага тооцох аж.
Жишээлбэл 32-ын тойрог, Ногоон нуурын чиглэлд явган хүний зам эвдэж байршаад байгаа машинуудад зохицуулалт хийж, зогсоохгүй байхаар болж буйг УБЗАА-наас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!