Төрийн тусгай алба хаагчид өдөрт дунджаар 12 цаг ажиллаж байгаа нь ажлаас халшрах, өвчлөх шалтгаан болж байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 9 дэх удаагийн "Эрдмийн чуулган-2025" өнөөдөр боллоо. 

Энэ үеэр төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа бүх алба хаагчдын дунд хийсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнг хиймэл оюун ухаанаар тооцоолж өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг гаргажээ. Мөн ажилласан жил, мэргэжлийн онцлог, бүс бүсийн онцлогтой харьцуулан дараагийн 10 жилд өвдөх магадлалтай өвчлөлийн прогнозыг гаргасан байна.  

Улс орны үндэсний аюулгүй байдал, хууль сахиулах үүргийг гүйцэтгэх чиг үүрэг бүхий ХЗДХЯ-ны харьяа алба хаагчид: Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шинжилгээ, Гадаадын иргэн харьяат, Улсын бүртгэл 

Судалгаанд оролцсон алба хаагчдын 80-аас дээш хувь нь халдварт бус өвчний эрсдэлтэй гарсан байжээ. Үүн дотор хамгийн их эрсдэлтэй өвчин нь зүрх судасны болон хоол боловсруулах замын эмгэгийн эрсдэл байгаа аж. Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэхээр ирдэг өвчтөнүүдийн дийлэнх нь тус шалтгаант өвчнөөр өвдөж, эмчлүүлдэг гэдгийг Ахлах дэслэгч Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төвийн эрхлэгч Б.Буянжаргал онцлов. 

Хиймэл оюун ухаан төрийн тусгай алба хаагчдын дунд ирэх 10 жилд зүрхний цус хомсрох өвчин болон зүрхний дутагдал зонхилон тохиолдоно гэж тооцоолсон байна. 

25-35 насны алба хаагчдын дунд өвчлөл их байна 

Түүнчлэн дөнгөж их сургуулиа төгсөөд 5-10 жил ажиллаж байгаа 25-35 насныхан дунд өвчлөл их гарсан байна. Мөн 10 жилийн дараа ч өвдөх эрсдэл нь өндөр гарчээ. Ид ажлын өндөр чадамжтай байгаа үедээ алба хаагчид өвчилж байгааг эмч онцлов.

Тус насныхан нь ажлын ачааллыг нуруун дээрээ үүрч гүйцэтгэх ажлыг хийж байгаагаас гадна маш их илүү цагаар ажилладаг нь өвчлөхөд нөлөөлж байгаа аж. Тухайлбал алба хаагчид өдөрт дунджаар 12 цаг ажиллаж байна гэж тус судалгаагаар гарчээ. Түүнчлэн гэнэтийн үүргүүд буюу цастай, бороотой ямар ч үед үүрэг аваад ажил үүргээ гүйцэлдүүлэх болдог, томилолтоор удаан хугацаагаар явж байгаа зэрэг нь өвчлөлийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа аж. 

Алба хаагчдын 60-аас дээш хувь нь ажлаас халшрах хам шинжтэй байна

Эрт илрүүлгийн үеэр мөн сэтгэлзүйч ажиллаж алба хаагчдын стрессийн түвшнийг тодорхойлоход алба хаагчдын 60-аас дээш хувь нь ажлаас халшрах хам шинжтэй байжээ. Мөн нойргүйдсэн, сэтгэл түгшилт, гутралттай байсан нь төрийн тусгай алба хаагчдын ажлын ачаалал, илүү цаг зэргээс үүдэн гарч буй сэтгэлзүйн асуудалд онцгой анхаарах шаардлагатай болсон нь ажиглагдсан байна. 

Өвчлөлийг насны бүлгээр авч үзэхэд: 

  • 25-30 насны хүмүүст хүчдэлийн толгой өвдөлт,
  • 31-35 насны хүмүүст зүрхний хэм алдагдал,
  • 36-40 насны хүмүүст артерийн даралт ихсэлт,
  • 46-аас дээш насныханд нойр булчирхайн архаг үрэвсэл болон артерийн даралт ихсэлтийн тохиолдол их байна

Хиймэл оюун ухааны дата анализыг дүгнэхэд төрийн тусгай албан хаагчдад хамгийн их нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлд зүрх судасны бүлэг эрсдэл үүнээс тамхидалт, ажлын хэт ачаалал, стресс байгаа нь үндсэн дата анализтай дүйж байна.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ХАРАМСАЛТАЙ
10
Зураг
ХАХА
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.46] 2025/5/12
төрийн тусгай онцгой шүүхийн шийдвэр зэсэгт хүчин эдгээр мэргэжилүүд цагдаагаас доод тал нь 600000 төгрөгөөр илүү цалин авдаг цагдаа тэгээд хүний нөөцийн хомсдол гэж дандаа ярина алба хаагчаа боддогүй цагдаагийн оролцохгүй юм гэж байхгүй газрийн маргаан төлбөр тооцоо хэрүүд маргаан түц нураан барилга нураан гээл алба хаагчид нь цалин өндөр байгуулгаруу дандаа шилжиж явдаг зүгээр л шүүхийн шийдвэрт анх ороод ажиллаж байгаа дэд ахлагч цагдаагийн тасгийн дарга хошууч цолтой хүмүүстэй адилхан цалин авдаг хөдөлмөрийн хуулиар бол 24 72 байдаг тэгтэл цагдаа 24 48 байдаг амарч байгаа үед нь дуудна цагдаад ажилдаг 30 настай хүмүүс даралт яриад явж байдаг ажилаасаа болж гэр бүл салах хэрээл маргаан болох асуудал зөндөө цагдаа яахав гоё мэргэжиллдээ тэгтээл арайл болохгүй байнаа их хурлын гишүүн сайд нар нь цагдаад дургүй болхоор цалингийн талаар ам нээдэгүй
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.81] 2025/5/12
Ene bol shal hudlaa. Sul oldoh mungund yalaa shig shavsnaas bolj baigaa. Huviin hevshil yaj ajilddagiig ene gulugnuud medehgui.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.205] 2025/5/11
робот ашиглах болжээ
0 | 0 Хариулах
Бат инженер [202.9.41.110] 2025/5/11
МАНай намын цагдаа ядарч байгаа . Тэдэнд цалинг нь 3 дахин өсгөж өг. Мөнгө байгаа ш дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.220] 2025/5/11
arai hogiin bnaaa chine setgeleesei 2rgui ajilaj bhd alba haagchdaa eroosoo bodohgui hog boljee
0 | 1 Хариулах
Зочин [139.5.218.196] 2025/5/9
одоо тэр захиргааны төрийн албаа цомхотго, олон янзын ТӨХК худалдан авах газар агентлаг хөгжлийн газар гээд аймаар их мөнгө зарлагадаж байна
1 | 0 Хариулах
Зочин [89.19.88.48] 2025/5/9
Үнээн.Илүү цагаар маш их ажилдаг
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.227] 2025/5/9
14 цаг ажиллаж байгаан үнэн шүү
0 | 1 Хариулах
Зочин [202.131.232.157] 2025/5/9
Төрийн тусгай цалин өндөр шүү
1 | 6 Хариулах
Зочин [192.82.65.111] 2025/5/9
Яг ижил төрлийн ажил хийгээд гадаад орны ажилчидаас 3-5 дахин бага цалинг манай монгол ажилчид авдаг.
0 | 0 Хариулах
Зочин [203.58.84.214] 2025/5/9
Гарч хувийн байгууллагад ажилаач дээ. Төрд зүтгэж ацаа хийнэ. Ганц цэрэг цагдаа гэлтгүй Төрийн бүх алба ийм лалар цагийн гинжин урвалтай. Би урьд нь төрд байсан одоо Австралил ирсэн жаргаж байна
2 | 0 Хариулах
Zochin [122.201.31.111] 2025/5/9
Chmg hvn deeremdeh, ger bulruu chn hvn haldwal hamgaalah hvn ochihgui uuruu argalaarai
1 | 1 Хариулах
Зочин [139.5.218.186] 2025/5/9
Хиймэл ачаалал их
3 | 0 Хариулах
Лонх [202.9.41.50] 2025/5/8
1 өдөр гараад 2 өдөр амраачвал амар юм биш үү. Хүмүүсийн эрүүл мэндийг бодсон ч тэр
0 | 1 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/8
Үнэн шүү
4 | 1 Хариулах
Баянмөнх [103.57.95.195] 2025/5/8
Ойлгох ч хүн байгаа, ойлгохгүй ч хүн байгаа. Ойлгох нь олон байгаасай
3 | 1 Хариулах
Зочин [202.70.46.20] 2025/5/8
Huviin hevshil yaaj ajillaj bgaag neg haraarai dur ak uda
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.207] 2025/5/8
12-18 сарын цалин өгнө төрөөс гарах хүн байна уу гэсэн судалгаа авбал 50-60 хувь шууд гарах байхаа. Ийм албан хаагчидтэй төр ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ ажиллах уу. Эсвэл илүү цагийн мөнгө ариухан авах гээд 12 цагийг өөрсдөө хүсээд байдаг юм уу.
2 | 13 Хариулах
Зочин [139.5.216.106] 2025/5/8
Илүү цаг өгдөггүй
0 | 0 Хариулах
Зочин [192.82.65.111] 2025/5/9
Бид соц нийгмийн үед 12-16 цаг ажилладаг байсанч илүү цагийн хөлс гэж өгдөггүй байж дээ. Эрүүл мэнд, цалин хөлс бага авч их хохирсон улс бол 70,80, 90-ээд оныхон
2 | 0 Хариулах
guest [103.57.95.129] 2025/5/9
Монгол төр илүү цаг өгвөл төсөв 1 сар тэсэхүү гүү юу гэдэг нөхцөл байдалтай байдаг юм шүү
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/8
9-өөс илүү цагаар хүн ажиллаж чадахгүй. Хааяа нэг 9 цаг буюу нэг цаг илүү ажиллуулбал илүү цагийнхаа хөлсийг өгч бай !
2 | 1 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/8
Илүү цагийн хөлс төлөхгүй бол ажлын цагтаа багтааж ажиллуулах хэрэгтэй. Ажлын цаг дуусахаар утсаа унтрааж болдог байх хэрэгтэй. Дарга удирдлага нь сайн дураараа урт цагаараа ажиллавал ажиллаг. Харин бусдыг ажлын бус цагаар дуудахгүй байх, амралтаа авсан байхад дуудахгүй байх.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/8
Хөдөлмөрийн хууль зөрчдөг гол газар төрийн алба. Хөдөлмөрийн яам нь юу ч хэлдэггүй шаарддаггүй.
7 | 1 Хариулах
Зочин [202.9.46.147] 2025/5/8
Өнөөгийн монголчууд юуны төлөө амьдраад байгаагаа ч ойлгохгүй сэтгэл гутралтай байна.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.162.55] 2025/5/8
Үнэндээ хүнд бгаа ш дээ. Ажиллах нөхцөл маш хүнд, цалин бага
2 | 1 Хариулах
Зочин [139.5.217.129] 2025/5/8
Өөр хувийн компанийн шаардлага хангахгүй сул цалин авахын тулд ажилдым чинь ядаж цагаараа дарамтлуулцгаа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.88.42] 2025/5/8
chatgpt ашигласнаа учиргүй хиймэл оюун ухаан ашигласан дайны ярьмааргүй байна
1 | 1 Хариулах
Зочин [66.181.160.85] 2025/5/8
МАН дарга нартаа л гомд, тэд чинь та нарт очих мөнгийг идчээд байна.
5 | 1 Хариулах
Зочин [202.131.238.26] 2025/5/8
АН-ын үед ч ялгаагүй байсан шүү
1 | 1 Хариулах
Зочин [103.212.119.81] 2025/5/12
AN hezee heden udaa tur barisan baihnav toochdoo guluguu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.65] 2025/5/8
Эрүүлээр барах уу байлгах хэмжээний төсөв татвар төлөгчид төлж байгаа энэ газар алба хаагчид нь үхэх гээд байгаа нь тэр дарга, генералууд нь "эрүүл байлгах" хэсгийг нь идчихээд байгаа гэсэн үг. Одоо ингэж бичүүлж байгаад төсвөө нэмэх зорилготой. Нэг бол дарга нарынхаа *аасан мөнгөнийхөө учрыг ол, эсвэл бүр татан буугд.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.107] 2025/5/8
Алба хаагчид нь ингэж илүү цагаар ажиллаж байгаа нь шууд удирдлагын багийн чадваргүй байдлаас болж байгаа
16 | 1 Хариулах
Зочин [202.131.238.26] 2025/5/8
төрийн байгууллага үнэн дарамттай, новшийн хуучирсан менежменттэй
10 | 1 Хариулах
Зочин [103.11.193.222] 2025/5/8
Төрийн тусгай гэлтгүй бүх л төрийн захиргааны мэргэжилтэн, шинжээч нарт байгаа дөө ямар том дарга болоод төрцөн биш, хүссэн үед нь дуудагдана хүссэн үед нь ажлын бус цагаар асуугдана ер нь л төрийн байгууллага хэцүү дээ
9 | 1 Хариулах
Зочин [202.9.46.147] 2025/5/8
Цалин бага дээр нь ажлын ачаалал сэтгэцэд нөлөөлнө.
10 | 1 Хариулах