ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/30-НД НИЙТЛЭГДСЭН
Баруун дөрвөн замаас Цэцэг төв хүртэлх авто замын урд эгнээг хааж, хойд эгнээг хоёр урсгалтай болгожээ
iKon.MN
Нийслэл хотод Энхтайвны өргөн чөлөө буюу төв замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар уг өргөн чөлөөнд Баруун дөрвөн зам буюу 11 дүгээр сургуулиас Цэцэг төв хүртэлх авто замын урд эгнээний хөдөлгөөнийг хааж, асфальт бетон хучилтын ажлыг эхлүүлжээ. Энэ үеэр хойд эгнээний замыг хоёр урсгалтай болгосон байна.
Замын хөгжлийн газраас мэдээлснээр авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой 22:00 цагт нээнэ.
Харин замын хойд эгнээг мөн өнөөдөр орой 22:00 цагаас хааж, тавдугаар сарын 31-ний 06:00 цагийн хооронд хучилтыг хийх тул засварын үеэр иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗХГ-аас зөвлөлөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




