Гэрийн тооноор нь үл таних хүн орж бага насны хүүхдийг дээрэмдсэн хэргийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ.
Тодруулбал Архангай аймгийн нутаг дэвсгэрт "Үл таних хүн орж ирээд миний хоолойг боож, гар утсыг минь аваад явчихлаа" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч А.Дэмбэрэлдодов "Гэрийн тооноор нь үл таних хүн орж бага насны хүүхдийг дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Хэргийн дуудлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад насанд хүрсэн эмэгтэй М нь шунахайн сэдлээр гэрт нь нэвтрэн, насанд хүрээгүй Б-гийн биед халдаж гар утсыг нь дээрэмдсэн болохыг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, мөн гэртээ байхгүй талаарх мэдээллээ бусдад хэлж мэдэгдэхгүй, цахим орчинд гэрээ эзэнгүй орхисон талаарх мэдээллээ бусдад хуваалцахгүй байхыг сэрэмжлүүлье" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
|