ХЭҮК-оос педофил эмгэгтэй хүний сэтгэцийг оношилж, хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэдэг санал гаргав

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 5 сарын 8
IKON.MN
Зураг зураг
"Үжин" төв охидын өрөө

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос /ХЭҮК/ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг боловсруулан УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн.

ХЭҮК-оос тус илтгэлээс гадна шийдвэр гаргуулах 45 саналыг УИХ-д хүргүүлсэн бөгөөд уг саналуудыг холбогдох байнгын хороодод хуваарилсан. Уг саналуудтай байнгын хороо тус бүр танилцаад гишүүдийн гаргасан саналыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэх юм байна. 

Нийгмийн бодлогын байнгын хороонд хуваарилагдсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн тавдугаар бүлэгтэй холбоотойгоор ХЭҮК-оос гаргасан саналыг танилцуулж байна. Тус бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн асуудлыг тусгажээ.

Илтгэлд дурдсанаар, цагдаагийн байгууллагын мэдээлэлд Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт /Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг/ заасан гэмт хэрэгт сүүлийн таван жилийн байдлаар 2,207 (2020 онд 248, 2021 онд 362, 2022 онд 458, 2023 онд 541, 2024 онд 598) хүүхэд өртсөн байна. Мөн хугацаанд насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах нийт 1,601 гэмт хэрэг бүртгэгдэж, 1,630 хүүхэд хохирсон бөгөөд үүнээс 0-7 насны 110, 8-13 насны 685, 14-17 насны 835 хүүхэд байна.

Илтгэлтэй холбогдуулан ХЭҮК-оос бэлгийн хүчирхийлэлд өртөн хохирч буй хүүхдүүд, тэдний эрхийн асуудлаар дараах саналыг гаргажээ. Үүнд:

  1. Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн статистик мэдээллийг нарийвчлан бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл буюу криминологийн судалгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог бүх байгууллагын төлөөллийг оролцуулан дэлгэрэнгүй хийх, судалгааны үр дүнг үндэслэсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх арга хэлбэрийг шинэчлэх;
  2. Педофил буюу бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж таашаал авдаг гаж зан үйлийн эмгэгтэй гэмт хэрэгт холбогдогчид сэтгэцийн шинжилгээ хийх журам, энэ төрлийн эмгэгийг оношлох, эмчлэх, эмгэгтэй хүнд хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
  3. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийг хамгаалсан, дахин хохирохоос урьдчилан сэргийлсэн тусгай журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан зохицуулах;
  4. Насанд хүрээгүй болон бага насны хохирогчоос мэдүүлэг авах ажиллагааг мэргэжлийн, бэлтгэгдсэн сэтгэл зүйч эсвэл нийгмийн ажилтнаар ярилцлага хийлгэх замаар дагнан, нэг удаа, чанартай, шуурхай явуулж, үүнийг дуу, дүрсний бичлэгээр баримтжуулж нотлох баримтад тооцох хуулийн зохицуулалтыг бий болгох;
  5. Хүүхдээс гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн газраас өөр хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй орчинд авах зохицуулалтыг хийх;
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч хүүхэд заавал өмгөөлөгчтэй оролцох эрх зүйн зохицуулалтыг сэргээх;
  7. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд учирсан хохирлыг заавал тодорхойлж, тогтоох, тэр дундаа нөхөн сэргээх, сэтгэл заслын зардлыг хэргийн хамт шийдвэрлэдэг болох, хохирлыг эхний ээлжид төрөөс гаргаж, төр гэм буруутай этгээдээс дараа нь гаргуулдаг байх зохицуулалтыг хийх;
  8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхэд хамгааллын тогтолцооны хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын оролцоог нэмэгдүүлэх;
  9. Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гагцхүү мэргэшсэн, тусгайлан бэлтгэгдсэн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шинжээч, мөрдөгч, прокурор, шүүгчийг оролцуулах.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.83] 2025/5/11
Хулгай биш Педопил ч нийгэм хохирол хамгын багатай гэмт хэрэг лдээ анхаарахгүй байвал аяндаа алга болно
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.83] 2025/5/11
Хулгайчыг оношилж тайган болгох хэрэгтэй
0 | 1 Хариулах
Зочин [66.181.183.83] 2025/5/10
Хар ухаанаар бодоход зөв
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.235] 2025/5/9
Жендэр ч бас гэмт хэрэг эмэгтэй хүний эрх ч бас цаазын ялтай бх ёсто
1 | 0 Хариулах
Сэр сэр салхи [176.3.32.40] 2025/5/9
,Өсвөр насны бэлгийн бойжилт нь ид оргил эхэлж явдаг насан дээрээ яваа 18 нас хүрээгүй жаахан охид хөвгүүдлүү шүлэнгэтдэг бузартай томчуудыг бас хяналтандаа ав. Нара ,... эдр гээд л байгаа шүү
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна ☠️ [79.117.70.167] 2025/5/9
Олон улсын форум буюу сатаанууд монголд бүрэн эрх чөлөөтэй амьсгалж байна даа 😏 эмгэг гэнэ шүү 👿
1 | 1 Хариулах
Зочин [172.59.185.59] 2025/5/8
Tsaazlah huulgvi yum chini taria hiideg boloh heregtei eswel yamarch urshuulgvi nasaar ni horih
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.48] 2025/5/8
Ацных нь эмгэг шууд тайраал2 хая
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.70] 2025/5/8
Хүн алах хулгай хийх хар тамхи татах архи уух нь эмгэг харин эсрэг хүйстнээ сонирхох нь гэмт хэрэг болж таарч байна улс ороныг бандаашаар устгах барууныхан төлөвлөгөө монголд ургаштай бн
1 | 2 Хариулах
Зочин [202.9.47.0] 2025/5/8
Тэнэгтээд бай!
2 | 1 Хариулах
Зочин [185.220.101.100] 2025/5/8
Бафка гэх арван жилийн банди нар луу эрхтнийхээ зургийг явуулдаг гаж донтонг бариач.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.116.30] 2025/5/8
Манайд педофилийг хамраалж нэрийг нь нууцалдаг ясэтгүүлч Өнөрөө педофилийн урьдын г5мт хэргийг бичсэн учраас ял авч байсан Ийм байж иргэдийг туслана гэж өодох ч хэрэггүй
2 | 1 Хариулах
Зочин [103.212.116.30] 2025/5/8
Манайд гэмт хэрэгтний нэриыг нууцалж олон нийтийн хяналтын гадна байлгаж баына Гадны улсад гэмт хэрэг гь нотлогдсон ял авсан хүний нэрийг нуууалдаггүй Члангуча пэдофилийг нууцалж болохгүй Шиытгүүлсэнмй лараа ч сургууль цэцэрлэгт ажилд авдаггүй Гадны туршлагыг судал
5 | 1 Хариулах
It guy [202.126.90.232] 2025/5/8
Pedo gulugnud yostoi haa saigui bdgim bn le. Mash tom hariutslaga uuruuleg heregtei. Tsaazal gd bga tarhinii turaaltau llrud n oros ruga zailtsgagarai
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.56] 2025/5/8
Эмчлэгдэхгүй ээ. Шууд цааз
5 | 0 Хариулах
Зочин [122.201.31.246] 2025/5/8
taigan bolgo
3 | 0 Хариулах
Зочин [202.9.47.0] 2025/5/8
Тариа тарихаас өөр гарц байхгүй. Энэ сэтгэцийн эмгэг эдгэхгүй
10 | 0 Хариулах
Зочин [66.181.191.114] 2025/5/8
tiimee edgehgvi, 10 jild bhad dood 11r angiin hoorhon ohin hvrtel pedophile ymand tarhia ugaalgatsan jiremsen bolchood abort hiilgej bsn🤮🤮🤮 vnen genen ohin, gaj ymtai sexdej l bdg
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/8
тоорой нара г эхэлж оношилж дээ
8 | 1 Хариулах
Зочин [48.40.29.192] 2025/5/8
xqxq
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.213] 2025/5/8
Гомо гоогоо гээд бахархлын парад зохион байгуулаад байдаг мөртлөө педофил баабаа гээд хөөрхий амьтдыг гадуурхаад байх юм уу. Нөгөө мундаг хүний эрх чинь биш юм уу. Гах гах.
1 | 8 Хариулах
Зочин [66.181.160.85] 2025/5/8
юу хуцаад байгаа юм, хүүхэд хүчинддэг новш болгон өвчтөй болж хувираад ялаад чөлөөлөгдөнө биздээ, энэ ХЭҮК гэж МАНингийн хошногоны байгууллагын хулгайчууд зүгээр зайлаарай. МАНингийн нянбактер 2018 онд хүүхэд хүчиндвэл торгох шийтгэл эрүүгийн хууль оруулсан үр дүнд нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэл 8 дахин өссөн.
7 | 3 Хариулах
БЭЭЖИН БОСОО ХӨХ [124.87.135.41] 2025/5/8
ҮХСЭНИЙ ЧИНЬ ЭМГЭГТЭЙ ХҮН, ГЭМТ ХЭРЭГТЭН! ТААРСАН ГАЗАР НЬ ДҮҮЖИЛЖ АЛДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. БИДНИЙ БАЙГУУЛЛАГА ЭНЭ ТАЛААР БАС СУДАЛЖ БАЙГАА. ЕР НЬ БОЛ ИХЭНХ ГАЖ АМЬТНУУД ХУЖААГИЙН ЭРЛИЙЗҮҮД БАЙДАГ. ТИЙМЭЭС ХУЖААГИЙН ЭРЛИЙЗИЙН ШИНЖИЛГЭЭГ БҮХ НИЙТЭЭС ЭХЛЭЭД АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
5 | 1 Хариулах
Зочин [66.181.191.114] 2025/5/8
aldag bol shn l bna, vyiinh ni hvvhnvvddee toogddoggv teneg bolood l 10 jiliin genen ohidtoi sexdehiig hvsdj bgaldaa ugaasaa
2 | 0 Хариулах