Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Зургийг X-ээс авч, ашиглав

Унадаг дугуйтай хүүхдийг явган хүний гарцан дээр мөргөсөн осол Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Спортын төв ордны урд замд өчигдөр гарсан талаар мэдээлсэн. 

“Марк, улсын дугаар тодорхойгүй автомашин зорчигчийг мөргөж, хэргийн газрыг орхиж зугтаасан" энэхүү ослыг шалгахад Hyundai Elаntra маркийн автомашиныг насанд хүрээгүй хүн жолоодон явсныг олж тогтоожээ. 

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас "Тээврийн хэрэгслийг ачиж саатуулан, шалгалтын ажиллагааг явуулж байна. 

Дугуйтай зорчиж явсан хүүхэд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа" гэлээ. 

Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйл. Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах

Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.