“Барилгын салбарын хэтийн төлөв ба ногоон барилгын бүтэц түүнд үзүүлэх дулаан тусгаарлалтын нэгдсэн системийн ач холбогдол” семинар 2025 оны 06-р сарын 05-ны өдөр Блю Скай-д зохион байгуулагдах гэж байна.
Уг арга хэмжээнд урилгаар БНСУ-ын Архитектурын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор Юү Вү Хён, Тогтвортой архитектурын судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Пак Сон Хё нар хүрэлцэн ирж өөрийн орны барилгын салбарын хурдацтай хөгжил, тухайн салбарт гарсан шинэ технологи, хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн ногоон барилга буюу эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийн арга техник, туршлагын талаар тус арга хэмжээнд голчлон яригдах бөгөөд дулаан тусгаарлагч материалуудын онцлог, ялгаа тэдгээрт хийсэн дүн шинжилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулах аж.
Энэхүү семинар нь барилгын салбарын бодлого, хэтийн төлөвийг тодорхойлоход хувийн хэвшлийн оролцоог хангаж бодит үр дүнг бий болгох төдийгүй, азийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болох БНСУ-ын барилгын салбарын үсрэнгүй хөгжлийн туршлага, тэдгээрийн судалгаа шинжилгээний ажилтай танилцан, эрчим хүчний хэмнэлттэй барилгын норм ба дүрэм, хэрхэн практикт амжилттай нэвтрүүлсэн тухай өргөн цар хүрээтэй туршлага судлах өндөр ач холбогдолтойгоороо онцлог юм.
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|