"Хан Алтай ресурс" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд инженерийн мэргэжлийг сонирхох, сонгон судлах сурагч, залуусын тоог нэмэгдүүлэх, тэдний хүсэл, сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан мэдлэг, өндөр ур чадвартай инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” (МГТИС)-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:
Хамтын ажиллагааны энэхүү санамж бичигт “Хан Алтай ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батпүрэв, МГТИС-ийн Ректор Б.Батцэнгэл нар гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажууллаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улсад инженерийн боловсролыг хөгжүүлэх, техник, технологийн салбарт өндөр ур чадвартай хүний нөөцийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.