Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой Аудитын Ерөнхий Газрын дүгнэлтийн талаар тус сургуулийн багш нарын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
Энэ талаар Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн ахлах багш Б.Ганзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр хэлэхдээ "Миний хувьд Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн багш.
Санхүүгийн чиглэлийн хүн гэдэг утгаараа ажиллаж байгаа байгууллагынхаа санхүүгийн тайлан балансын талаарх мэдээллийг сонирхдог.
Удирдлагын академийн 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээс нэлээд зөрчил харагдаж байна. Тиймээс зөрчлийг арилгуулах чиглэлд багш, ажилтан, албан хаагчдын хувьд арга хэмжээ авхуулах шаардлагатай.
2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд албан тоот хүргүүлсэн.
Энэхүү албан тоот нь "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг нь албан тушаалаа урвуулан ашиглаж, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зөрчил удаа дараа үйлдсэний учир" гэсэн агуулгатай.
Үүнийг яагаад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн бэ гэвэл, нэгдсэн дүнгээс харвал 2024 оны байдлаар буюу нэг жилийн хугацаанд хоёр тэрбум гаруй төгрөгийн худалдан авах ажиллагаа болон бусад зүйлтэй холбоотой зөрчил илэрсэн байгаа. Энэ нь санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтээс харагддаг" гэлээ.
Үргэлжлүүлэн хэлэхдээ "Санхүүгийн аудитын дүгнэлт нь хязгаарлалттай буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны 071511 гэсэн тоот дүгнэлтийн тухайд авч үзээд байна гэсэн үг.
Тухайн тайлан буюу дүгнэлтэд тусгасан жишээнээс дурдвал:
Дараагийн асуудал нь:
Түрүүн дурдсанчлан дээд байгууллагын удирдах албан тушаалтны гаргасан тушаал шийдвэрийг үл хүндэтгэсэн буюу зөрчсөн нөхцөл байдал ажиглагдаж байна.
Эдгээр мэдээлэл хаанаас ямар эх сурвалж, нотлох баримттай юм бэ гэвэл, санхүүгийн тайланд хийгдсэн Үндэсний Аудитын Газрын аудитын тайлан. Өөрөөр хэлбэл Удирдлагын академийн 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудит гэсэн үг.
Тус тайлангаас нотлох баримтаа гаргаж, холбогдох дээд байгууллагад албан бичиг хүргүүлсэн" гэв.
Сэтгүүлч: Удирдлагын академийн захирлыг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Энэхүү аудитын дүгнэлттэй холбоотой юу?
Багш Б.Ганзориг: Энэ талаар нарийн сайн мэдээлэл өгөх боломжгүй байна.
Багш, ажилтан, албан хаагчдыг төлөөллүүд маань хууль хяналтын байгууллагад өмнө нь хандаж байсан талаарх мэдээлэл бий. Гэхдээ нарийвчлан судалж үзээгүй.
Бидний хувьд тэр хүнийг хэзээ ямар алдаа гаргаж байна гэдгийг харах гэхээс илүүтэй баримт нотолгоотой хэлэх ярих зүйл байгаа бол зөрчил, алдаа дутагдлыг нь арилгуулъя. Эдийн засаг болон сэтгэл санааны хохирлыг арилгуулах талаар хөөцөлдөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
|