Эдийн засаг, хөгжлийн яаманд
10:00 цагт Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдээлэл хийнэ.
Баянгол зочид буудлын хойно "Корпорэйт" зочид буудалд
11:00 цагт Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс санамж бичигт гарын үсэг зурна.
Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-т
11:00 цагт Нийслэлийн хэмжээний нөхцөл байдал, сар шинийн баяр амралтын өдрүүдийн аюулгүй байдлын сэрэмжлүүлэг, “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяны талаар НОБГ, Нийтийн тээврийн бодлогын газар, Байгаль орчны газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтэс мэдээлнэ.
УИХ-ын чуулганы танхимын үүдэнд
11:00 цагт УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Ж.Баясгалан, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, М.Нарантуяа-Нара нар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрахуй, сувилахуйн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Монголын хүний төлөө намаас Засгийн газрыг огцруулах хууль зүйн үндэслэлийг танилцуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!