Уншиж байна ...
Зураг
Зураг

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн дөрөв дэх тохиолдол лабораториор батлагдав

П.Сайнжаргал, IKON.MN
6 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн дөрөв дэх тохиолдол лабораториор батлагдсаныг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээллээ. 

Уг батлагдсан тохиолдол нь 2025 оны хоёрдугаар сарын 08-ны шөнийн 01:00 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос бүртгэгдэж буй улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол юм.

Иймд дээрх нислэгээр ирсэн зорчигчид ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн нэг болон хоёрдугаар өрөөнд өглөө 08:30 цагаас 22:30 цаг хүртэл үзлэг шинжилгээ, дархлаажуулалтад ЯАРАЛТАЙ ирж хамрагдахыг сануулж байна. 

Тодруулах зүйлсээ 89016199 утсаар холбогдоно уу.

зураг
 
Эх сурвалж: ХӨСҮТ