Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёрдугаар сарын 16-наас эхэлсэн “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль өнөөдөр Хурд хамтлагийн тоглолтоор өндөрлөлөө.
Монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор өвлийн цас, мөсний баяртай хамтатган зохиож байгаагаараа онцлогтойг зохион байгуулагчид хэлж байна.
Фестивалийн үеэр монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулж буйгаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэх тоглолт, мөсний урлан, морь, тэмээний соёлыг өртөөчлөн толилуулжээ.
Зургаан өдөр үргэлжилсэн “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалиас хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!