Уншиж байна ...
Зураг
Зураг

Удаан хугацаанд хараа хяналтгүй орхисон тээврийн хэрэгслийг сонгож, эд ангиудыг нь тонодог бүлэг этгээдийг илрүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
Өчигдөр 17 цаг 32 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагад бүртгэгддэг хулгайлах төрлийн гэмт хэргийн нэлээд хувийг тээврийн хэрэгсэл хулгайлах хэрэг эзэлж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлээ. 

Он гарсаар буюу өнгөрсөн нэг сарын хугацаанд тээврийн хэрэгсэл хулгайлах, эд ангиудыг тонох зэрэг гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 132 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Саяхан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүлэг этгээд гурван тээврийн хэрэгслийн цонхыг хагалан эд зүйл хулгайлсан үйлдлийг хяналтын камерын тусламжтайгаар цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлсэн байна. 

Эдгээр этгээд шөнө оройн цагаар орчин нөхцөлөө судлан, удаан хугацаанд хараа хяналтгүй орхисон тээврийн хэрэгслийг сонгож, эд ангиудыг нь тонож гэмт хэрэг үйлддэг байжээ. 

Иймд: 

  • Өөрийн тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар хараа хяналтгүй газарт орхихгүй байх
  • Тээврийн хэрэгсэлдээ дохиолол хяналтын систем байршуулахыг зөвлөлөө. 

ВИДЕО: