Уншиж байна ...
Зураг
Зураг

Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой болжээ

Г.Мөрөн, iKon.mn
Өчигдөр 14 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг

Гадаадын Иргэн, Харьяатын Газар(ГИХГ) 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэх, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож буй.

Тэгвэл энэ удаад гадаадын иргэний оршин суух үнэмлэх олгох сувгийг нэмэгдүүлж, оршин суух үнэмлэхээ өөрөө хэвлэн авах боломжтой киоск машиныг Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвд байршуулж, үйлчилгээнд нэвтрүүллээ.

зураг
 

Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээний цахим системээр гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлт гаргахдаа “Оршин суух үнэмлэх хэвлэх киоск машин” сонголтыг хийх бөгөөд хүсэлт зөвшөөрөгдөж, мэдэгдэл очсоны дараагаар киоск машинаас оршин суух үнэмлэхээ хэвлэн авах боломжтой болох юм.

Оршин суух үнэмлэх хэвлэхдээ хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч /хүсэлт илгээсэн иргэн/ нь өөрийн регистрийн дугаар болон ДАН системд бүртгэлтэй утасны дугаарыг оруулах бөгөөд тухайн утасны дугаарт нэг удаагийн код ирснээр баталгаажуулалт хийгдэж систем рүү нэвтэрнэ. Ингэснээр гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг 2-5 минутыг дотор хурдан шуурхай, газар дээр нь хэвлэн авах боломж бүрдэж байна.

 

Эх сурвалж: ГИХГ