Уншиж байна ...
Зураг
Зураг

Олон улсын төлбөр тооцооны тасралтгүй найдвартай байдлыг хангахад анхаарч ажиллаж байгаа гэв

ikon.mn
Өчигдөр 12 цаг 48 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын геополитик тогтворгүй, хүнд байгаа өнөөгийн нөхцөл байдалд ОХУ-аас импортоор авдаг стратегийн нэн чухал бараа бүтээгдэхүүн болох бензин, шатахуун, цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог манай банк, санхүүгийн байгууллагууд сүүлийн 2 жилийн хугацаанд найдвартай гүйцэтгэж иржээ.

Энэ хүрээнд Монголбанк болон Сангийн яам өнгөрөгч 2024 онд АНУ-ын Засгийн газартай хамтран ажиллаж, АНУ-ын банкаар шатахууны төлбөр дамжуулах шинэ суваг нээсэн.

Төлбөр тооцооны нэмэлт сувагтай болсон нь хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм болохын сацуу бензин, шатахууны нийлүүлэлтийг тогтмол байлгаж, үнийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй юм.

Олон улсын төлбөр тооцоо гүйцэтгэх хүрээнд хамтран ажиллахад таатай байсан тухай АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамнаас ирүүлсэн албан захидалд Монголын тал түргэн шуурхай ажиллаж, асуудал шийдвэрлэснийг онцгойлон дурджээ.

Цаашид олон улсын төлбөр тооцоо, тэр дундаа ОХУ-аас импортоор авах бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй дамжуулах тал дээр Монголбанк, Сангийн яам, банкуудын зүгээс анхаарал тавин, АНУ-ын Засгийн газар болон бусад олон улсын байгууллагатай нээлттэй хамтран ажиллах болно гэв.