Төрийн ордонд
10:00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтын нээлтэд оролцоно.
ХЭҮК-ийн байранд
11:00 цагт ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
Яармаг дахь Хангарди ордонд
11:00 цагт Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар холбогдох албаныхан мэдээлэл өгнө.
Эрүүл Мэндийн Яамны Б танхимд
17:00 цагт НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл Мэндийн Яам хамтраад Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй "Сэргийлэх боломжтой эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх арга хэмжээг эрчимжүүлэх нь" төслийн хүрээнд 216 сая төгрөгийн өртөг бүхий сургалтын хэрэгсэл тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ажиллагаа болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!