2024 онд Тэнгэр Даатгал ХК-ийн хураамжийн орлого 69%-аар өсөж, 28 тэрбум, цэвэр ашиг нь 39%-аар өсөж 7.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Энэхүү ашгийнхаа 56% буюу 4,027,200,000.0 (дөрвөн тэрбум хорин долоон сая хоёр зуун мянга) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэлээ. Тэнгэр Даатгал нь өнгөрсөн 12-р сард IPO хийсэн бөгөөд энэ үед хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн ЖИЛИЙН өгөөжийг тооцоолбол 20.4%-тай байна.
Улмаар Тэнгэр Даатгал ХК Монголын хөрөнгийн бирж дээрх компаниудыг ногдол ашгийн жилийн өгөөжөөрөө тэргүүлж байна.
Нэгж хувьцаанд ногдох ашиг: ₮67.12
Ногдол ашиг тараах өдөр: 4 сарын 30-наас өмнө
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!