Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22, 23-н буюу ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулна.
Аж ахуйн нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй байдаг.
Иймд иргэн, аж ахуйн нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх зорилгоор “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!