Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.
Цагийн хязгаар болон бүсчлэлийн талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир дараах мэдээллийг өглөө.
Цаг: 08:00-20:00 цагийн хооронд тэгш сондгойгоор явуулна.
Хойноосоо урагшаа: 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл;
Баруунаас зүүн хүртэл: 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх бүсчлэл дотор тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцох юм.
Бүсчлэл дээр Таван шарын уулзвар, МИС-ийн уулзвараас 19 үйлчилгээний төвийн Дунд голын зам мөн Махатма Гандигийн гудамж, урагшаа И-мартын уулзвар хүртэлх замууд нэмэгдсэн байна.
Зарим тээврийн хэрэгсэл буюу гадаадын зочин төлөөлөгч, айлчлал, дипломат байгууллагын машин, хэвлэл мэдээллийн байгууллагын таних тэмдэг бүхий машин, сургууль, цэцэрлэгийн багш ажилчдын унаа зэрэг хавсралтад заагдсан автомашинууд хязгаарлалтад хамаарагдахгүй юм.
Сар шинийн баяртай холбоотойгоор томоохон зах худалдааны төвүүдийн орчимд замын хөдөлгөөний ачаалал үүсэж, түүгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийн хурд удааширсан учир эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн байгууллагын тээврийн хэрэгслүүдэд зам тавьж өгч байхыг анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!