ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/20-НД НИЙТЛЭГДСЭН
Бямба гарагаас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах ХУВААРЬ, БҮСЧЛЭЛ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ долоо хоногийн Бямба гарагаас сар шинийн баярыг хүртэл буюу хоёрдугаар сарын 22-27-ны өдрийг дуустал 08:00-20:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болоод байгаа юм.
ЗОРЧИХ ХУВААРЬ:
- Хоёрдугаар сарын 22-ны өдөр СОНДГОЙ тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.
- Хоёрдугаар сарын 23-ны өдөр ТЭГШ тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.
- Хоёрдугаар сарын 24-ны өдөр СОНДГОЙ
- Хоёрдугаар сарын 25-ны өдөр ТЭГШ
- Хоёрдугаар сарын 26-ны өдөр СОНДГОЙ
- Хоёрдугаар сарын 27-ны өдөр ТЭГШ
ХЯЗГААРЛАЛТАД ОРОХ БҮСЧЛЭЛ:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
