Сар шинийн баярыг хүртэл буюу хоёрдугаар сарын 22-27-ныг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах болсныг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
Монголын уламжлалт цагаан сарын баяр дөхөж байгаатай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөний урсгал нэмэгдэж, түгжрэл саатал бий болсон тухай Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу ярьсан юм.
Энэ талаар Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу хэлэхдээ "Ойрын өдрүүдэд зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна.
Тодруулбал
Оргил ачааллын үе буюу 17:00 цагаас эхлэн түгжрэл саатал дээрх замуудад бий болж байна. Сүүлийн өдрүүдэд ачааллын хугацаа уртсаж, 13:00 цагаас авхуулаад зорчилт хөдөлгөөн нэмэгдэж эхэллээ.
Оргил ачааллын үед дундаж хурд долоон километр цаг байдаг байсан бол одоо таван километр цаг буюу 2-3 цагаар түгжирч байна. Эдийн засаг болон цаг хугацаа алдагдаж байгаа тул урьдчилан сэргийлж, энэхүү арга хэмжээг авч байна.
Иймд:
Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах дээрх шийдвэртэй холбоотой сэтгүүлчийн асуултад дараах хариултыг хэллээ.
Сэтгүүлч: Өнгөрсөн жилийн баярын үеэр дугаарын хязгаарлалт хийсэн. Үүний үр дүн ямар байсан бэ?
Н.Намуу: Өнгөрсөн жил холбогдох захирамжийн дагуу арванхоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 1-нийг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчилсэн.
Энэ хугацаанд хөдөлгөөн зохион байгуулалт хийдэг тоо 40 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл түгжрэл саатал бий болсон үед Тээврийн Цагдаагийн Албатай хамтран гэрлэн дохионы зохицуулалт хийдэг тоо буурсан гэсэн үг.
Мөн хөдөлгөөнд оролцож байгаа бүсчлэл доторх тээврийн хэрэгслийн тоо 45 хувиар буурдаг. Үүнтэй холбоотойгоор нэлээд эерэг нөлөөллүүд гардаг.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!