Уншиж байна ...
Зураг
Зураг

ФОТО: "Хонхны дуу, Ардчилсан хувьсгал хоёр түүхэн цаг хугацааны хувь тавилангаар нийлсэн юм"

Н.Эрхбаяр, iKon.mn
Өчигдөр 15 цаг 01 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хонх" хамтлагийн ахлагч, сэтгүүлч С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

Түүний хөшөөнд цэцэг өргөхөд Ардчилсан Намын төлөөллүүд, журмын нөхөд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд нь оролцов.

Энэ үеэр "Хонх" хамтлагийн гишүүн Н.Энхбаяр "1989 оны есдүгээр сард бид анхны концертоо тоглож байлаа. Хонхны дуу, Ардчилсан хувьсгал хоёр түүхэн цаг хугацааны хувь тавилангаар нийлж, хувьсгалын дуу болсон. Хэрэв С.Цогтсайхан энэ дууг зохиогоогүй бол яах байсан бэ гэж бодогдлоо. Энэ бол яалт ч үгүй хувь тохиол юм. 

Цогоо маань оюутан насанд хамт сурч байх үед хамгийн эсэргүү зүйл ярьж, маргалддаг. Үеийн биднээс хэдэн жилийн өмнө бодож, сэтгэсэн хүн гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам ойлгогдож байна. Амьд сэрүүн байсан бол 65 насыг зооглох байжээ" хэмээн ярилаа. 

С.Цогтсайхан агсан нь 1990 оны Ардчилсан хувьсгалын бэлгэдэл болох "Хонхны дуу"-г дуулсан юм.  2014 оны арванхоёрдугаар сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн З.Элбэгдоржийн зарлигаар “Хонхны дуу”-д Төрийн соёрхол хүртээж байв. Одоогоос 33 жилийн өмнө буюу 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан Нам Улсын Дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлжээ. 

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг