Уншиж байна ...
Зураг

"Нийслэлийн хүнс, худалдаа үйлчилгээний газрын гурван албан хаагч БНСУ руу хувийн зардлаараа явж сургалтад оролцсон"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

“ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын, хяналтын хэлтсийн дарга болон есөн дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний дарга нар CU компанийн зардлаар БНСУ руу аялсан гэх асуудлаар ерөнхий сайд болон хотын даргад шаардлага хүргүүлж, нэр бүхий 15 албан хаагчийг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аар шалгуулахаа мэдэгдсэн юм.

Харин НЗДТГ-ын хэвлэл, мэдээллийн хэлтсээс "Нийслэлийн хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга болон хоёр мэргэжилтэн БНСУ руу хувийн зардлаараа явж 2025 оны хоёрдугаар сарын 11-17-ны өдрүүдэд ая тухтай дэлгүүрийн стандарт, хөгжүүлэлтийн туршлагаас судлах сургалтад оролцсон" гэж тайлбарлав.

зураг