ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Худалдаа эрхлэх зөвшөөрөл өгдөг дарга нар гаднын сүлжээ дэлгүүрийн санхүүжилтээр гадаад улс руу аялаад ирж байгааг шалгуулах хүсэлтэй байна"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 2 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ТҮЦ ажиллуулдаг иргэд Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тэд төрийн эрх бүхий албан хаагчид CU компанийн зардлаар БНСУ руу аялсан гэх асуудлаар ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нарт шаардлага хүргүүлж, нэр бүхий 15 албан хаагчдыг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аар шалгуулахаа мэдэгдсэн юм.

Энэ талаар “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн З.Пунсалдулам "Бид ТҮЦ эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж, сүүлийн найман жил гаруй тэмцэж байна. Энэ хугацаанд бид хэзээ ч авлига, албан тушаалын хэрэгт холбоотой асуудлаар хөөцөлдөж байгаагүй.

Гэтэл өнөөдөр хотоор дүүрэн CU, GS25 гэх мэт гадаадын сүлжээ дэлгүүрүүд орж ирснээс хойш жижиг дунд худалдаа эрхэлж буй монгол иргэдийн ажлын байрыг булаалаа.

Бид CU-д ажилладаг дарга нараас нь мэдээлэл олж аваад энэ сарын 11-нд БНСУ руу явахад нь онгоцны буудал дээр очиж явсан хүмүүсийг дүрсжүүлсэн. Мөн өнгөрсөн Ням гарагт ирэхэд нь бас угтаж авсан. 

Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын,хяналтын хэлтсийн дарга болон есөн дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний дарга нар явсан хэрнээ гадаадад очсон шалтгаанаа "туршлага судлахаар явсан" гэж тайлбарлаад байгаа.

Сард хоёр сая гаруй төгрөгийн цалинтай төрийн албан хаагч нар хувийн зардлаараа тэнд очиж туршлага судална гэж байхгүй. 

Бидний авсан мэдээллээр CU зардлын гаргаад урилгыг нь БНСУ талаас өгсөн. Нийт найм хоног төсвийн мөнгө, төрийн ажлыг үнэгүйдүүлээд ирсэн.

Гадаадын хөрөнгө оруулалттай сүлжээ дэлгүүрийг дэмжиж болохгүй. Анх худалдаа үйлчилгээний журамд оруулахдаа ая тухтай дэлгүүр гэж онцолсон байдаг. Гэхдээ өнөөдөр ийм байж чадаж байгаа юу. Бие засах гэхээр 00 нь ажиллахгүй гээд бичиг наачихдаг. Одоо бүгд шахам архичдын оромж болсныг иргэд ярьж байгаа. 

Хэл ам, хэрүүл тэмцэл болохоор явсан албан хаагчид нь өөрсдийнхөө зардлаар явсан гэж тайлбарлаж байна. Есөн дүүргийн худалдаа эрхлэх зөвшөөрөл өгдөг дарга нар гаднын сүлжээ дэлгүүрийн санхүүжилтээр гадаад улс руу аялаад ирж байгааг шалгуулах хүсэлтэй байна" гэж ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ХАХА
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
66 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.184.216] 2025/2/20
Aidastai
0 | 0 Хариулах
Зочин [202.70.37.46] 2025/2/19
Ed nariin dansiig shalgaval sar bolgon tatvar avdag tsagdaa, horoon darga nariin dans garch irne shu!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/2/19
ЕР НЬ ГАДНЫ САЙН СТАНДАРТ СУДЛААД ИРЭЭ БИЗ, БАЛАЙ ЗАВААН ТҮЦ-НҮҮДИЙГ ХАРИН БҮР ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.161] 2025/2/21
Эд нар шиг хэрүүлийн бузар шингэсэн ТҮЦ ээс хүн юм авахгүй ш дээ.Сүлжээ дэлгүүрээс болоод ТҮЦ дампуурсан юм биш,цагийн хөгжлөөр өөрөө өөрийгөө ТҮЦ байхгүй болох ёстой..
0 | 0 Хариулах
Зочин [49.183.145.177] 2025/2/19
Сүлжээ дэлгүүрүүд битгий хэл хямд, хуурамч эмийн борлуулах зөвшөөрөл өгсөн борлуулсаны шагнал болгож мэргэжилтнүүд, эмч зүйч нарыг тувт гадаадад аялуулж авилга өгдөгийг ч шалга.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.244] 2025/2/18
Гадаадаас Монголд сүлжээ дэлгүүр баар цэнгээний газар оруулж ирэх нь Ялангуа Нийслэлийн хэдэн дарга нарыг сайн хахиулдах нь амар бүтдэг тул тэднийг урьж , газар үзэж зугаалуулдаг. Нийслэлийн удирдлага ийм болоод удаж байноо. Дотоодын Түц зэргийг шахан гаргаж харийн хүний наймаа, үйлчилгээ цэцэглүүлэх ажлыг нийслэлийн дарга сэтэртэнүүд гавшгай. Ажил хаяж зугаалах ажил сэдсэн дарга албан хаагч нарыг бүгдиыг ажлаас халах хэрэгтэй.
1 | 1 Хариулах
Зочин [173.73.147.252] 2025/2/18
Энд ТҮЦ байх үгүй талаар бус төрийн албан хаагчдын хууль бус үйлдэлд шаардлага тавьж байна. Хуулийн дагуу тэдэнд хариуцлага хүлээлгэх, бас тэд хүлээх ёстой.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.177] 2025/2/18
Naad balai avgainuudaa ter tutsnuuddtei ni tsug 22 n tovchoonoos tsash hooj garga.
2 | 1 Хариулах
Иргэн [139.5.219.120] 2025/2/18
Одоо болио баахаэ ТҮЦ түрээсэлдэг нөхдүүд л биз 1990 он биш явган хүний зам таглаж тавьчаад хотын өнгө үзэмж гутааж эргэн тойрон шүлс шээс хог байдаг биз дээ хотын бүх ТҮЦ байхгүй болговол яг үнэндээ баярлах нь бүгд баярлах байх шүү
2 | 0 Хариулах
Зочин [202.9.41.43] 2025/2/18
ТҮЦ, GS 25, CU аль аль нь байх шаардлагагүй. Үүнийг байхгүй болгохын тулд иргэдээ хангалттай цалин, орлоготой болгоход нь төр зохицуулах үүрэгтэй. Өндөр хөгжилтэй Скандинавын орнууд тэгж л хөгжсөн байдаг даа.
2 | 4 Хариулах
Зочин [103.57.92.79] 2025/2/18
ид хийж бүтээх насны сайхан залуучууд ТҮЦ-энд эвшээж суух шиг гутамшиг үгүй. Эр хүн чинь чансаатай ажил хийх ёстой юм!
4 | 0 Хариулах
зочин [103.242.47.54] 2025/2/18
ТҮЦ татвар төлдөггүй ТҮЦ ажлын байр бий болгодоггүй ТҮЦ ариун цэврийн өрөөгүй ТҮЦ эрүүл ахуй хангадаггүй ТҮЦ хариуцлага хүлээдэггүй ТҮЦ зарж байгай бүтээгдэхүүн нь баталгаагүй
8 | 1 Хариулах
Зочин [103.168.34.212] 2025/2/18
Hahuuli avch l bgaa um bna. Oorsdiin mongoor yavj turshlaga sudalna gej uu bhav dee.
2 | 1 Хариулах
zochin [66.181.190.158] 2025/2/18
Tuz- iynxen yadaj l nuguu ebarimt ugdug bolov y, tiym yum bxguy odoo chimeeguy l bsan deer dee!
3 | 1 Хариулах
Зочин [103.212.118.66] 2025/2/18
Азийн орнууд бүгд л өрхийн жижиг бизнесийг дэмжиж байж л босч ирсэн ирсээр ч байна манай мангарууд шиг ийм жижиг салбаруудаа гадныханд өгдөггүй өрх гэрээс төр улс тогтдог
2 | 8 Хариулах
Зочин [103.212.116.196] 2025/2/18
Түц түрээслэгч мөнгө хүүлэгчдийн холбоо юм бишүү
4 | 3 Хариулах
Зочин [103.212.116.196] 2025/2/18
Тэдэнтэй адилхан хөгжиж дэвшээд өрсөлдөөч тэнэг хүүрнүүдээ
6 | 2 Хариулах
Зочин [103.212.118.66] 2025/2/18
100н тэрбумаар хөрөнгө оруулж байхад 5н сая төгрөгөөр өрсөлдөх үү
3 | 2 Хариулах
Зочин [202.126.88.177] 2025/2/18
Tegvel ajil hiij amidar
0 | 1 Хариулах
Зочин [172.58.160.31] 2025/2/18
Underdone-iin ajilaa hiij baigaa baidal!!! Doroo baigaa hymyysee hyanaj medehgyi!! Ajilaa medehgyi hamaatan sadangiin tsugluulganuud!!!
1 | 0 Хариулах
Зочин [27.69.24.209] 2025/2/18
ТҮЦ-нийхэн хаана шээдгээ хэлдээ!!!
5 | 2 Хариулах
Зочин [103.212.118.66] 2025/2/18
Хотын иргэн юм бол шээс баасаа зохицуулж сур эсвэл хөдөөнөө зайлнуу
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.80] 2025/2/18
Ta nar muulaad baigaa CU GS25 shigee ydaj hogiin sav ch boltugai gadaanaa tavichaad ulina uu
7 | 0 Хариулах
Зочин [202.131.245.34] 2025/2/18
Яг өнөөдөр хотын бүх ТҮЦ алга боллоо гэхэд харамсах хүн гарахгүй, харин 99 хувь нь баярлах болов уу. Явган хүний зам таглаад тавьсан үзэмжгүй амбаарууд.
9 | 0 Хариулах
Зочин [103.57.93.43] 2025/2/18
ардчилсан Үндсэн хуультай, эрх чөлөөт орны иргэд мөн юм уу, биш юм уу? Дэлхийн аль ч улсад чөлөөтэй зорчих эрх бгаа биз дээ?!!!!
1 | 1 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/2/18
НЭГ ХАР ХЭРЭЭ НӨГӨӨ ХАР ХЭРЭЭГЭЭ СҮҮМЖИЛЖ БАЙНА. АВЛИГАЛ МОНГОЛД УТГАА АЛДСАН. ГЭХДЭЭ ТҮЦНҮҮДИЙГ ОДОО ХААХ ЦАГ НЬ БОЛСОН. ХӨГЖИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ҮРГЭЛЖ ЯДУУ СЭТГЭЛГЭЭНДЭЭ ЖИВЖ УЛС ОРНЫГ ХОЙШ НЬ ТАТАЖ ӨРӨВДҮҮЛЖ /АМЬ ЗУУГЧИД НТР/ АМЬДРАХ ЮМ БЭ.
2 | 1 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/2/18
Гадаад хөрөнгө оруулалттай сүлжээ дэлгүүр дэмжиж болохгүй гэхлээр одоо гадны хөрөнгө оруулалт хэрэггүй гэж ойлгохоор байна. ТҮЦ татвар төлдөггүй, гэтэл эдгээр байгууллагууд татвар төлж цагийн ажилтан ажилуулж нийгэмд асар их хэмжээний бодит хөрөнгө оруулалт хийж байхад ТҮЦ, эсвэл дэлгүүр яг юу хийсэн бэ, эргэн тойрондоо тамхины иш цуглуулж, ямарч шинжилгээгүй хоол зарж ямарч соёл байхгүй байдаг. Энэ нэр дүрдагдсан сүлжээ дэлгүүрүүд харин ч Улаанбаатар хотод нийтийн соёл, өнгө үзэмж бол тодорхой хэмжээнд нэмж байгаа шүү.
7 | 2 Хариулах
Иргэн [139.5.219.120] 2025/2/18
Яг үнэн ядаж соёлтой газраар үйлчлүүлж байна цаг үеийн шалгуураар ТҮЦ найман нэрийн дэлгүүр орон сууцны нэг давхарын үйлчилгээний газрууд зах зээлийн хуулиараа өрсөлдөх чадваргүй болж байгаа 1990 оны сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй ш дээ
0 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/2/18
ЭД НАРЫН ЗОРИЛГО НЬ ЭНЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙГ ХАА ГЭХ ГЭЭД БАЙХ ШИГ БАЙНА. МОНГОЛД ТӨРИЙН АЛБА АВЛИГАЛ ӨГӨХГҮЙГЭЭР АЖЛАА ХИЙДЭГГҮЙ ГЭДГИЙГ ТҮЦ НАРЫН ЭЗЭД ӨӨРСДӨӨ САЙН МЭДЭЖ БАЙГАА ДА. ХЭДЭН ЦААСЫГ НЬ ӨГӨХГҮЙ БОЛ АЖИЛ БҮТЭХГҮЙ ХҮНД СУРТАЛ ЯАЖ ГАРГАДАГ БИЛЭЭ.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/2/18
ДУНДАЖ ТҮЦ САРЫН 5 САЯЫН ЦЭВЭР АШИГ ХИЙДЭГ ГЭЖ БАЙГАА. АМЬ ЗУУГЧИД ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ӨРӨВДҮҮЛЭХ НЭР ӨГЧИХСӨН. ТҮЦ АЖИЛЛУУЛААД 2 3 БАЙР АВЧИХСАН АЙЛ Ч БАЙНА. АВЛИГАЛ ТАЛ ДЭЭР АДИЛХАН АВЛИГАЛЧИД ЮМ.
5 | 0 Хариулах
Зочин [59.153.112.41] 2025/2/18
Түц амь зуугсад ч гэх шиг. Хэдэн жил ажилуулав. Үнэ дураараа нэмнэ, бохир заваан байж гологдоод зайлуулагдах нь зүйн хэрэг
7 | 0 Хариулах
Зочин [66.181.168.82] 2025/2/18
энэ сүлжээ дэлгүүрүүдийг чинь дээд дарга нар нь зөвшөөрч оруулж ирсэн байхаа, энэ жараахайнууд зүгээр л ажлаа хийж байсан байгаа
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.38] 2025/2/18
Энэ явсан төрийн албан хаагчдыг ажлаас нь халаад дахин төрийн алба хаахийг хориглох хэрэгтэй. Гэхдээ түц бол хэрэггүйдээ. Зохих стандарт шаардлагыг нь тавиад жижиг дэлгүүрүүдийг cu gs шиг болгох хэрэгтэй. Гэхдээ нямба оюук нарын эрин үед тэд хийж чадахгүй лдээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.168.82] 2025/2/18
энэ гараараа дүүрэн алт зүүсэн авгайчууд бол ТҮЦ ажиллуулдаг нь бишээ, олон ТҮЦ ээ түрээсэлж ашиг олдог байсан хүмүүс шүү. олон жил хэл ам хийж яваа балиар авгайчууд шүү
10 | 1 Хариулах
Зочин [139.5.218.130] 2025/2/18
Гадны сүлжээ дэлгүүрт хорихгүйгээр хязгаар тогтоож болно. Гадаадынх бол зайрмагныхаа үнийг бичихгүй зүгээр хэвлээд жагсаалт тавьчихсан байдаг тул худалдан авагчид төвөгтэй. Яг монголчуудын дэлгүүр шиг. Бараагаа өрчихөөд үнэ байхгүй. Заримдаа таамгаар авдаг. Дундаж үнээ мэдэх тул тэгтэл кассан дээр очоод юун дундаж үнэ талийчихсан байдаг. Яг ижил бүтээгдэхүүн !
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.120] 2025/2/18
Сонин шүү өөрсдөө сонгодог, мөнгийг нь авдаг, дараа нь тэглээ ингэлээ гээд байдаг, Өөрсдөө сонгосон юм чинь энэ замаараа л амьдралдаа
2 | 1 Хариулах
Зочин [139.5.218.130] 2025/2/18
Нэг мэдтэл бүх бизнес нь гадных байвал яах вэ ?
2 | 1 Хариулах
Зочин [139.5.218.130] 2025/2/18
Тийм албан хаагчид абйдаг бол ямар мөнгөөр гадаад явсныг нь шалгаж болно.
2 | 0 Хариулах
сд [66.181.161.136] 2025/2/18
ТҮЦгүй цэвэр орчинд
1 | 1 Хариулах
сд [66.181.161.136] 2025/2/18
ТҮЦ ажиллуулж зөвшөөрөл өгсөн бүгдийг шалгаж ТҮЦнүүдийг хааяа
3 | 1 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/2/18
ЗҮГЭЭР НЬ НЭГ БИЗНЕС ХИЙДЭГ ХЭСЭГ НӨГӨӨ БИЗНЕС ХИЙЖ БАЙГАА ХЭСГЭЭ ҮЗЭН ЯДАЖ БАЙГАА НЬ ИЛТ ХАРАГДАЖ БАЙНА. АВЛИГАЛ ТАЛ ДЭЭР БОЛ АЛЬ АЛЬ НЬ ӨГЧ Л БАЙГАА. ТҮЦ АРАЙ БАГА ӨГДӨГ БАЙЖ МАГАДГҮЙ. ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ БҮХЛЭЭР НЬ ХААЧИХСАН ОЛОН ТҮЦ БАЙНА. ДААМ ГАРЧИХСАН. АВЛИГАЛ БАЙГАА БОЛООД Л ОРШООД БАЙГАА ЮМ. ДЭЭР ДОТРОО БААЖ ШЭЭНЭ. ИХЭНХИ ТҮЦ ШЭЭС ҮНЭРТДЭГ НЬ ҮНЭН ШҮҮ ДЭ. ТӨРИЙН АЛБАА Л ҮЗЭН ЯДАЖ ЯРЬВАЛ ЗӨВ БОЛЧИХ ГЭЭД БАЙХ ЮМ. ҮНЭХЭЭР АВЛИГАЛ ЯРЬВАЛ БҮГД АДИЛХАН ДӨ.
3 | 1 Хариулах
Зочин [103.212.162.161] 2025/2/21
ТҮЦ ийн эзэд өөрсдөө түц ээ ажиллуулдаггүй 1 бохир гартай шээс баас нь ханхалсан хүн ээ олоод суулгачихдаг.Өөрсдөө хүнсний бөөний төвөөс чихэр боов,тамхиа,бас нууцаар архиа зөөж өдөржин маш инаараа ийш тийш холхиж зам дээр тагларна
0 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/2/18
CU GS25 БОЛ ЕР НЬ ТҮЦНИЙ БИЗНЕСИЙГ ОРОН БАЙРАНД ЯВУУЛЖ БАЙГААРАА Л ЯЛГААТАЙ ЮМ. ГЭХДЭЭ ТҮЦИЙГ БОДВОЛ НӨАТ БАРИМТ ӨГНӨ ДЭЭР НЬ ОЛОН ТАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ АВЧ БОЛДОГ. 00-ТОЙ. ИХЭНХИ ТҮЦ ОРОХООР ДОТРООС НЬ ШЭЭС ҮНЭРТДЭГ. ӨӨРСДӨӨ ДОТРОО САВАНД ШЭЭДЭГ. ГАРАА Ч УГААДАГГҮЙ ХҮНД ҮЙЛЧИЛДЭГ. АВЛИГАЛ ТАЛ ДЭЭР БОЛ ШАЛГАХ НЬ ЗӨВ ЮМ. ГЭХДЭЭ ТҮЦНҮҮДИЙН ЦААД ЗОРИЛГО ЭНЭ ДЭЛГҮҮРНҮҮДИЙГ ҮЗЭН ЯДАХ ШИНЖТЭЙ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА.
4 | 2 Хариулах
Зочин [139.5.216.111] 2025/2/18
10 алхаад л нэг CU, GS25 байдаг болсон. Хэдий цэвэрхэн ч гэсэн зарж бга монголын бүтээгдэхүүнүүд нь хажуугийн жирийн дэлгүүрээс бараг 50% илүү үнэтэй. Бас тэр солонгосын кофе шопнууд ихэсч бна, нэг муу ганц аяга кофе нь сүүтэй цайнаас 20, 30 дахин үнэтэй. ТҮЦ хямдхан ч гэсэн ойр орчим нь заваан, зарж бга юмнууд нь эргэлзээтэй. Орон сууцанд байдаг жирийн дэлгүүрүүд л зүгээр санагдах юм.
3 | 8 Хариулах
сд [66.181.161.136] 2025/2/18
чи орохгүй л байхад болно
4 | 3 Хариулах
Зочин [139.5.216.111] 2025/2/18
Би орохгүй байлаа гээд инфляци буурахгүй л дээ. Харин орох дуртай та нар юмны үнэ өсөөд бна гэж гоншигнох эрхгүй.
2 | 2 Хариулах
Зочин [192.82.66.55] 2025/2/18
Инээдтэй юм ярих юмаа. Монголд дэлгүүр, coffeeshop нээгээд солонгосчууд эзэлж авах гээд байна уу айн? Франчайзыг нь худалдаж авсан монголчууд л ажиллуулж байгаа ш дээ. Орлогын ихэнх нь монголдоо л үлдэж байгаа. Хэдэн цаас солонгос руу шимтгэл болгон өгөхөд яахав дээ. Угаасаа л франчайз ийм л зарчмаар ажиллаж байгаа. Өмнө нь хэзээ хаана гадуур явж байгаад тухтай суугаад ажил ярьчих эсвэл ороод түргэхэн цай уучих аятайхан газар байлаа даа.
4 | 2 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/2/18
ТҮЦ ХЭЗЭЭ Ч НӨАТ БАРИМТ ӨГЧ БАЙГААГҮЙ. МАШ АШИГТАЙ БИЗНЕС ДЭЭР НЬ ТҮЦНЭЭС ЮМ ХУДАЛДАЖ АВАХАД 200-500₮ ИЛҮҮ СААЧИХСАН БАЙДАГ. ХЭН Ч ТЭРИЙГ АНЗААРЧ ШАЛГАДАГГҮЙ. БАРИМТ ӨГДДӨГГҮЙ БОЛОХООР. БАРАА НЬ CU GS25 ААС ДУТАХААРГҮЙ ҮНЭТЭЙ. ГЭХДЭЭ БОХИР ЗАВААН 00 Ч БАЙХГҮЙ.
3 | 1 Хариулах
зочин [66.181.184.96] 2025/2/18
Завхарсан юм энэ төрийн албан хаагчид. Ингэж гадны хөрөнгө оруулагчдын мөнгөөр зугаалж идэж ууж ирээд төрийн ажлыг шударга хийнэ гэж юү байхав.Бүгдийг нь халаад явуул.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/2/18
ЭНЭ ГОЛД СУУЖ БАЙГАА ТҮЦНИЙ АВГАЙ ХАНГАЛТТАЙ БАЯЖСАН БАЙГАА ШҮҮ ДЭ. ОДОО БОЛНОО ТА НАР. САРЫН 5-10 САЯ ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙДЭГ ТҮЦНҮҮДИЙН ОРЛОГО НЬ БУУРСАНД БУХИМДААД БАЙХ ШИГ БАЙНА. НААД СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД ЧИНЬ АВЛИГАЛДААД БАЯЖААД БАЙНА ГЭХЭЭСЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ТҮЦНЭЭС ДЭЭР БОЛОХООР ХӨГЖӨӨД БАЙГАА ЮМ.
7 | 2 Хариулах
Зочин [103.57.93.188] 2025/2/18
Ursulduunii huuli zurchih tsaashaa turiin alban haagch nar chin pee burkhan min tvts jijig delguurvvd chin dotoodiin aj ahui negj shu francheiznii balai delguurvvd haaval taarna
0 | 1 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/2/18
ЭНЭ ТҮЦ НАР ЧИНЬ ӨӨРСДӨӨ ЖИНХЭНЭ АВЛИГАЛЧИД ШҮҮ ДЭ. ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ БҮХЛЭЭР ХААГААД ТАВЬЧИХСАН ОЛОН ТҮЦ БАЙНА. БҮҮР ДААМ ГАРЧИХСАН. АЛЬ АЛИЙГ НЬ ШАЛГАХ ЁСТОЙ ЮМ. ӨМХИЙ ТҮЦНҮҮД ХЭРЭГГҮЙ ЭЭ. ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ ЗАРЧМААРАА ӨРСӨЛДӨӨД ХЭН СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА ТЭР НЬ ҮЛДЭЭД АРЧИГДАХ ЁСТОЙ БОЛ АРЧИГДААД ЯВАХ НЬ ЗӨВ ЮМ.
10 | 1 Хариулах
Зочин [202.9.46.20] 2025/2/18
Өөр ардчилсан улсад бол шалгуулахаасаа өмнө явсан дарга мэргэжилтэнгүүд өөрсдөө ажилаа сайн дураараа өгсөн байгаа.даанч монголд юм даа
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.117] 2025/2/18
ТҮЦ ЕРӨӨСӨӨ ХЭРЭГГҮЙ. Хугацаа дууссан, хадгалалтын горим алдагдсан бараатай, орчны бохирдол /баас, шүлс/ ихтэй, ийм л орчин шүү дээ. Дээрээс нь татвар төлдөгггүй гээд л сайн юм алга. Харин худалдаа үйлчилгээний шинэ стандарт, ёс зүйг хэвшүүлж буй туршлагаас хуваалцах нь юу нь буруу байх вэ дээ.
11 | 1 Хариулах
Зочин [103.212.162.123] 2025/2/18
Zorilgo ni argaa zuvtguduggui. Shalgaad shiitgeliig ni onogduulah heregtei
1 | 0 Хариулах
Зочин [192.82.64.248] 2025/2/18
хувийн хэвшлийн зардлаар төрийн ажилтанууд яваад, үйлчилгээний соёл, чанар ямар байх ёстойг судлаад ирсэн бол ер нь яадгийн, орчин үед наад ТҮЦ, 8 нэрийн дэлгүүр гэсэн юмаа орхиод, өөр аргаар амьдрахгүй бол явцгүй дээ
4 | 2 Хариулах
Bi [66.181.191.178] 2025/2/18
ТҮЦ түрээслүүлэгч нь Баян-Өлгий мафи гэсэн шүү
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.243] 2025/2/18
ТҮЦ одоо хэрэггүй. Та нар бизнесийн дараагийн шатанд шилж, тэгэхгүй бол ингэсэн ингээгүй арчуулна. Наймаагаа больж үйлдвэрлэл явуул. Сүлжээ дэлгүүрт нийлүүл. Амар хялбар аргаар амьдрах, татвараас бултдагаа үргэлжлүүлэх гэж ингэж байгаа юм. Эднийг ямар мэдэхгүй биш.
14 | 1 Хариулах
Зочин [103.212.118.197] 2025/2/18
huue , naad tutsnuudee buulgaad gudamj zamyg tsewerle ,
8 | 1 Хариулах
Бодит байдал [103.168.34.160] 2025/2/18
Төрийн албаны дарга нарын дотор ер нь боловсролтой хүн байна уу? Ялангуяа Нийслэлд. Гадны санхүүжилтээр гадаад оронд зорчих нь АВЛИГА гэдгийг л мэдэхгүй бна шд. Яах вэ Удирдлагын академынхаан, Төрийн албаны зөвлөлийнхөөн. Еөк нь чөлөөндөө гарсан ахмад, Мэр нь Нянгар болохоор стандарт шалгуур нь улам доошлоод байгаамуу.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.166] 2025/2/18
Төрийн албан хаагчид албан тушаалын давуу эрхээ эдэлсэн бна буруу шүү
1 | 1 Хариулах
Зочин [66.181.183.70] 2025/2/18
Цагийн эрхээр ТҮЦ үеэ өнгөрөөсөн, хэрэггүй болсон нь үнэн л дээ. Гэхдээ төрийн албан хаагчид ингэж явах нь буруу юмаа. Сайн яривал хууль зөрчсөн үйлдэл. Арай л хөгийн юмаа.
15 | 0 Хариулах
Зочин [66.181.161.122] 2025/2/18
архи гоймонгийн дэлгүүр нойлдоо ажиллахгүй гээд цаас наачихна
1 | 1 Хариулах
Зочин [43.228.129.91] 2025/2/18
иргэдээсээ санал асуулгачих. эдгээр түц-үүд тантд шаардлатай юу. орчин, нөхцөл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал таны шаардлыг хангах уу. гэх мэт асуулгаар
9 | 0 Хариулах
Зочин [202.126.90.213] 2025/2/18
НААД БОХИР ЗАВААН ТҮЦНҮҮДЭЭ БОЛЬ БОЛЬ СДА
12 | 1 Хариулах
Зочин [124.158.110.8] 2025/2/18
ТҮЦ хэрэггүй ээ. МУБИС-ийн урд талын ТҮЦ-нүүдийг нүүлгээчээ
12 | 1 Хариулах