Уншиж байна ...
Зураг

Нөөцийн махыг хүнсний 446 дэлгүүрээр худалдаалж эхэлжээ

Б.Манлай
2025 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж нийтдээ арван аж ахуйн нэгжийн 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж, нийлүүлнэ. Нийт махны 40 хувь нь үхрийнх бол 60 хувь нь хонины мах юм. Энэ жил нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 2.5-3 кг-аар савласан бөгөөд үхрийн ястай мах 13,800 төгрөг, хонины ястай махыг 11,800 төгрөгөөр худалдаалж байна.

Нөөцийг махыг энэ сарын 7-ны өдрөөс 117 дэлгүүрээр худалдаалж эхэлсэн бол өнөөдрийн байдлаар 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж эхэлжээ.

Нийслэлийн болон орон нутгийн нөөцийн махны сонгон шалгаруулалтад тэнцсэн арван аж ахуйн нэгжийн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, нөөц, агуулахын стандарт, эрүүл ахуйн байдал зэрэгт хяналт шалгалт хийж, стандартын шаардлага хангасан махыг худалдаалж байгааг албаныхан тодотгов.