ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

"The MongolZ" баг $1.2 саяын шагналын сантай тэмцээнд түрүүлэх магадлал өндөр байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр түвшний үнэлгээтэй "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн энэ сарын 14-23-н хүртэл Румын улсад зохион байгуулагдах гэж байна.

1.2 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд манай улсын "The MongolZ" баг дэлхийн чансааны оноогоороо уригдан тоглох юм. Нийт 16 баг хэсгийн шатанд тойргийн журмаар тоглоно. Гурван удаа хожсон найман баг нь Playoffs буюу хасагдах шатанд шалгарна. 

"The MongolZ" эхний тойрогт АНУ-ын Complexity багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар маргааш 22:00 цагт тоглох хуваарь гарсан байна. 16 багийн тойргийн тоглолтууд ирэх долоо хоногийн Мягмар гараг хүртэл үргэлжилнэ. Ингэснээр шөвгийн наймд өрсөлдөх багууд тодрох юм.

Энэ тэмцээнд түрүүлбэл 400,000 ам.доллар, дэд байранд шалгарвал 187,000 ам.доллар, гуравдугаар байрт 150,000 ам.долларын шагнал өгөхөөр зохион байгуулагчид төсөвлөжээ.

"The MongolZ" багийн түрүүлэх магадлалын тухай...

Цахим спортын hltv.org сайтад байрших мэдээллийг ашиглаж, тус тэмцээнд "The MongolZ"-ийн эсрэг өрсөлдөх багуудын мэдээллийг түүвэрлэн хүргэж байна. 

Тухайлбал Францын "Team Vitality", Украины "Natus Vincere" гэх мэт манай багт хожигдож үзээгүй дэлхийн томоохон багууд энэ тэмцээнийг өнжиж байгаа.

Тэдний гол өрсөлдөгчид нь Европын "FaZe Clan", Германы "MOUZ", Туркийн "Eternal Fire", Оросын "Virtus.pro" гэсэн багууд байх юм. Тэмцээн бүрд өмнөх амжилтаа ахиулж буй "The MongolZ"-ийн хөвгүүд дээрх багуудтай эн тэнцүү өрсөлдөөн үзүүлнэ.

Германы "MOUZ" багийг өнгөрсөн оны Шанхайн дэлхийн аваргын хэсгийн шатанд хожсон боловч шөвгийн наймд хожигдсон. Европын "FaZe Clan" багтай өмнө нь томоохон тэмцээнд учраа таарч байгаагүй.

Энэ тэмцээний хүрээнд анх удаа учраа таарах боломжтой. "FaZe Clan" багийн хувьд дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлдэг. Манай багтай учраа таарвал аль "map" дээр яаж тоглох нь анхаарал татаж байна. 

Харин Туркийн "Eternal Fire" багийг сүүлийн хоёр учраандаа хожсон. Оросын "Virtus.pro" багийн эсрэг нийт дөрвөн удаа тоглохдоо ердөө нэг хожсон гэх үзүүлэлттэй байна. Гурван удаа хожигдохдоо ихэвчлэн өөрсдийнхөө хамгийн сайн тоглодог "map" дээр ялагдаж байв.

Мөн өнгөрсөн оны Шанхайн дэлхийн аварга Оросын "Team Spirit" баг энэ тэмцээнийг өнжсөн нь манай хөвгүүдийн түрүүлэх магадлалыг өсгөж байгаа юм.

"The MongolZ" багийн хувьд "Nuke map" дээр ялалт байгуулах магадлал 50 хувьтай юм. Харин Ancient, Dust II, Inferno гэсэн гурван "map" дээр хожих магадлал нь 70-аас дээш хувьтай байгаа.

"Counter Strike 2" тоглоомын анхан шатны мэдээлэл...

"Counter Strike 2" тоглоомд эсрэг баг болон өөрийнхөө сайн тоглодог тулааны талбар буюу "map"-ийг зөв сонгох, тоглох жагсаалтаас хасах нь чухал тактик юм. Өндөр чансаатай тэмцээний тоглолтууд Ancient, Anubis, Dust II, Inferno, Mirage, Nuke, Train гэсэн долоон тулааны талбар явагддаг.

"Во3" журмаар тоглох үед нэг баг тус долоон тулааны талбараас хоёрыг хасаж, нэгийг сонгох эрхтэй. Улмаар аль ч багийн сонгоогүй тулааны нэг талбар үлддэг. Хэрэв ерөнхий онооны харьцаа 1:1 болбол үлдсэн нэг тулааны талбар дээр тоглож, ялагчаа тодруулна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
42
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Оюун [103.57.93.226] 2025/2/15
Хүүхдүүддээ амжилт хүсье. Та нар чаднаа.. Хичээгээрэй. Амжилт.
0 | 0 Хариулах
Irgen [124.170.229.11] 2025/2/14
Namiin gishuun bolgochih vii
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.79] 2025/2/13
Iim jahan huuhduudiin pc togloom surtalchihaa bolioch huuhduud hicheelgui pc orwol yaana
4 | 3 Хариулах
Зочин [89.44.61.73] 2025/2/14
24 ond 3.5 terbum tugrug havitsa orlogo olsn bha ene pc togloomoro. Hicheelde yvad sariin 1.2say avhu? Toglood 3.5 terbum hojihu?
1 | 2 Хариулах
Z [43.242.243.148] 2025/2/14
Chi so tghu mal atsa
0 | 1 Хариулах
Зочин [202.9.47.50] 2025/2/14
ийм эргүү лалруудыг монголоос зайлуулах юмсан
0 | 1 Хариулах
haha [66.181.181.238] 2025/2/13
medegdehgui zuil dre er ni chimeegui bsn ni deer bdgin, ene huuhduuded mungu shagnal ogtoso chuhal bish, bti esportiin temtseend oroltsoh burt ni mungiig ni ontsolj, turuuleh magadlal undur ntr gj daramt ugch bai, ene bol sport, zaawal sain ni yaldag gsn yum bhgu. Er ni iimerhu medeelel bichij suuhaar uls turiin zambaraagui yumaa zamaraatai bichij suusan ni deer yum bishude ikoniihoon!! setguulch erkhbayar gj zaluu eregtei hun baij iimerhu tal dr bs jhn medremjtei baimaar bnda??!!
2 | 1 Хариулах
Зочин [139.5.217.26] 2025/2/13
ene suguud hojihguiee suuliin togololt deer yaj hicheegeed ch barahgui bsn suga garuud
4 | 15 Хариулах
Зочин [202.126.90.124] 2025/2/13
👍
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.66] 2025/2/13
zl almin
1 | 1 Хариулах
Zochin [43.242.242.65] 2025/2/13
Huvguudee demjnee. Saihan live uznee. Ta nar chadnaa! Go Mongolz!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.21.126.142] 2025/2/13
Цэвэр цуст монголчууд
2 | 2 Хариулах
Bi [202.9.46.215] 2025/2/13
Harj l baiydaaa shagnlin san edrin ingd zarlchhar garuud awah tatwaraa tootscij bgashdee cimeegui l bhgui hahahaha
1 | 1 Хариулах
Зочин [202.21.104.83] 2025/2/13
world 3 gedgee hamlaaldag bga hha
1 | 0 Хариулах
Зочин [66.181.171.98] 2025/2/13
Valve-2 болсоон хө
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.66] 2025/2/13
Vitality katowice deer avarga avaad Mongolz 3 ruu unasan
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.21] 2025/2/13
Их Монголын агуу хааны удамын хөвгүүдийг дийлэх хүн энэ хорвоод байхгүйээ
3 | 4 Хариулах
Зочин [202.9.46.29] 2025/2/13
Балай орк минь энэ цахим спортод ялж ялагдахад тэр Их Монголын агуу хааны удам мудам түй ч хамаа байхгүй
3 | 3 Хариулах
Зочин [103.57.92.21] 2025/2/13
Mantuugaa gudaraad shandun ruga zail hunhuuzaa
3 | 1 Хариулах
Зочин [126.22.9.118] 2025/2/13
За чишш, цагаан хэл ам хүргэв.
8 | 0 Хариулах
Зочин [139.5.216.111] 2025/2/13
Өөдрөг байж болноо гэхдээ сагсуурч болохгүй
3 | 0 Хариулах
Зочин [202.131.232.156] 2025/2/13
Украины NAVI олон жил дэлхийн испортыг тэргүүллээ дээ. Дайнаас болоод жаахан сугарч байх шиг
1 | 0 Хариулах
haha [66.181.181.238] 2025/2/13
yahaw navi bol aimshigtai sn bag mun ch gsn neeh terguulsen zuil bl bhgue olon jil mil terguulsen yum bl bhgu hahaha
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2025/2/13
хожих магагдлал =/= сүүлийн тоглолтуудын хожсон статистик юу нийтлээд байгаа юм бэ?
0 | 0 Хариулах
Зочин [183.177.107.150] 2025/2/13
Erhbayar niitelsen niitlel l bol unen orc mine. zl tsaashaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.171.141] 2025/2/13
Zaa tegeed l husuuldag shuu. zaalnii temtseenii setgel zui muu bsan shuu. amjiltandaa hanasan baidal ajiglagdaj bsan. Avarga l boloh gej bgaam bol yund ch hanaj bolohgui, bainga ursuldugchuu sudalj, dasgal surguulilt hiij baitsgaaa
9 | 4 Хариулах
Зочин [183.177.107.150] 2025/2/13
Chi mi bol zugeer zl
4 | 4 Хариулах
Зочин [45.84.107.47] 2025/2/13
mi mi zugeer zail gesen iim malan bomboonuudtoi yu yarihav. zail gesen gatshan ugnees uur ch baihgui guilgachin baigaa daa ene zailuul
1 | 0 Хариулах
Зочин [183.177.107.150] 2025/2/13
Chi ch gsn alga bol. Bomboo gdg ugee ch oilgohgui bj hereglej ntr БОМБОО II (яриа) Эрэгтэй хүний бэлгэ эрхтэн.
0 | 2
haha [66.181.181.238] 2025/2/13
chinii umnuus toglood bgamu har lalar min hahahaha zgr dald or
0 | 0 Хариулах
Зочин [89.44.61.73] 2025/2/14
delhiid togloj bga bag chamas zuvlugu avahaar dutval gj de
1 | 0 Хариулах