Уншиж байна ...

Х.Нямбаатар: Хоёрдугаар төрөхийн хуучин барилгыг Сүхбаатар хотын нэгдсэн эмнэлэг болгоно

Б.Манлай
19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн II төрөх буюу “Хүрээ” амаржих газар нь 1959 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 500 мянга гаруй иргэнийг өлгийдөн авчээ. Тус эмнэлгийн шинэ барилгын ажлыг 2022 оны аравдугаар сард эхлүүлж, 2024 оны аравдугаар сард ашиглалтад оруулсан юм.

Харин төрөх эмнэлгийн хуучин барилгыг хэрхэх тухайд хотын дарга Х.Нямбаатар “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 2026 оноос хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот 14 хоттой болно. Энэ хүрээнд “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж, өргөтгөн Сүхбаатар хотын нэгдсэн эмнэлэг болгоно.

Тус амаржих газарт шаардлагатай байгаа орчин үеийн тоног төхөөрөмжийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр боллоо.

Цаашид бид нийслэлийн 14 хотын нэгдсэн эмнэлгийг шинэчлэн зохион байгуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нийслэлийн төсөвт суулгана.

Нийслэлийн харьяа эмнэлгийн байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулж байна” гэв.

зураг
 

II төрөх буюу “Хүрээ” амаржих газрын шинэ барилга нь есөн давхар, 180 ортой, 80 мянга орчим эмэгтэйд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлдэг болжээ.