ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Батцогт: Том том хотхон, хорооллууд шоронгийн хамгаалалт авсан юм шиг төмөр хашаатай

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын стандартыг батлуулах хэрэгжилтийг зохион байгуулах журам, зааврыг батлах тухай асуудлыг НИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар төлөөлөгчид хэлэлцэв. Энэ үеэр хөндөгдсөн асуудлуудыг хүргэж байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай: Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хотын стандартыг бий болгон хөгжүүлэх зорилтод тусгагдсаны дагуу 2022 онд хотын стандартыг баталж, мөрдүүлээд байна. Энэхүү стандартын хэрэгжилтийг зохион байгуулах журмын төслийг НИТХ-д өргөн барьж байна.

Хотын стандартыг хэрэгжүүлэх журам нь таван бүлэг, 56 заалттай. Хотын стандартыг иргэн, хуулийн этгээд санаачлахаас гадна батлагдсан стандартад нэмэлт өөрчлөлт оруулах, дахин шинэчлэх саналыг гаргана.

Батлагдсан хотын стандартыг салбар чиглэл хариуцсан төр, захиргааны байгууллагын ажилтнууд мөрдүүлнэ.

Хотын стандартын хэрэгжилтэд зөвлөл хяналт тавих үндсэн зохицуулалттай. Зөвлөлийг нийслэлийн Засаг даргын дэргэд 9 хүртэлх гишүүнтэйгээр эдийн засгийн хөгжил дэд бүтэц, ногоон хөгжил, агаар орчны бохирдол, хотын үйлчилгээ зэрэг салбарыг хамруулж, байгуулна. Зөвлөл нь хотын стандартад хяналт тавьж, жил бүр нийслэлийн Засаг даргад танилцуулна. Хоёр жил тутамд хотын стандартад үзлэг хийж, шинэчлэх эсэх дүгнэлтийг гаргана.

Журам батлагдсанаар бүтээн байгуулалтын ажил үйлчилгээний чанар сайжирч, иргэдийн эрүүл, аюулгүй ая тухтай орчинд амьдрах зэрэг нөхцөл бүрдэнэ.

Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан: Монгол Улсын хэмжээнд 6,731 стандарт байдаг. Энэ нь сонгож хэрэглэх стандарт юм.

2022 оны аравдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх стандарт гэж хуульд өөрчлөлт оруулсан. Түүнээс хойш Нийслэлийн Стандартын Газар 52 стандарт батлуулсан. Энэ жил таван бүлэг бүхий 16 стандартыг батлуулах гээд журмыг өөрчлөхөөр санал оруулж байгаа нь энэ.

Өмнө нь стандартыг сонгож хэрэглэдэг байсан тул барилгын ажлын даалгавар, зурагт стандарт бараг хэрэглэдэггүй байсан гэж хэлж болно. 52 стандартыг батлуулснаас хойш бүх шатны ажлын даалгавар, скиз зурагт стандартын шаардлага тавьж байна.

Нийслэлийн хяналт, шалгалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаяр: Манай байгууллага 2024 онд байгуулагдаж, барилга байгууламж, дэд бүтэц, хот байгуулалт, газрын харилцаа, өргөх байгууламж, харилцаа холбоо зэрэг 13 чиглэлээр хяналтыг хэрэгжүүлж байгаа.

Нийслэлийн хяналт, шалгалтын газар нь 50 орчим ажилтантай, 23 улсын байцаагч 13 чиглэлээр хяналт тавьж байна. Барилгын чиглэлийн улсын байцаагч дөрөв байсныг найм болж байгаа. Харилцаа холбоо зэрэг нарийн чиглэлийн улсын байцаагчаар нэг хүн авахаар болж байна. Зарим чиглэлд улсын байцаагчгүй, улсын байцаагчтай болно. Боловсон хүчний хувьд хүндрэлтэй байна. Ачаалал ихтэй.

2024 онд 5,000 гаруй өргөдөл гомдол ирж, барилгын хяналтын улсын байцаагч нарт дунджаар 337 өргөдөл, гомдол, төлөвлөгөөт бус хяналт шалгалт ногдсон байгаа. Хяналтуудыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байгаа.

Монгол Улсын татан буугдсан хяналт, шалгалтын байгууллагыг сэргээх тухай НЗДТГ, УИХ, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, удирдлага, зохион байгуулалт, хууль тогтоомжийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох төслийг боловсруулж дуусах шатандаа орсон.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: 2018, 2019 онд Улаанбаатар хотод анх удаа стандартын газар байгуулагдаж, дагаж мөрдөх хэд хэдэн стандартыг баталсан юм. Баярсайхан даргаа энэ тухай хэллээ.

Гэвч стандартын хэрэгжилт бодит амьдрал дээр хангалтгүй байгаа. Жишээ нь том том хотхон, хорооллууд шоронгийн хамгаалалт авсан юм шиг төмөр хашаатай. Гэтэл бидний баталсан стандартад ногоон байгууламжаар хайс, хашааг хийх ёстой. Тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж, хяналт, шалгалт хийдэг газар нь асуудалтай болж үлдсэн байна.

Одоо хяналтыг хэрэгжүүлэх нэгж шинээр байгуулагдаж байгаа юм байна. Иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс өөрсдийн баталсан стандартыг хэрэгжүүлэхэд төлөөлөгчийн хувьд саналуудаа өгнө. Хэн нэгэн даргын лоббид өртөхгүй ажиллана байх гэж найдаж байна. Жишээлбэл эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн том том хорооллууд барьж, тэр нь том том төмөр хашаагаар хамгаалагдчихсан. Өмнөх уул уурхайн сайд Ж.Ганбаатар Энканто гээд том хотхон бариад тусгаарлачихсан.

Иргэд чөлөөтэй нэвтрэх орц, гарц гэж шаардлага тавиад байдаг. Гэтэл эрх мэдэлтэй, дарга нар бодит байдал дээр хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх боломжгүй болгодог нөхцөл байгаа. Үүнийг анхаарч ажиллана биз хэмээн саналаа хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
42
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
52 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.187.163] 2025/2/7
Философигүй шийд
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.251] 2025/2/3
Хотхон хороололуудын шавар хэрэм хашааг буулгаж орох гарах хэвийн явуулах хэрэгтэй нэг байшин бариад явган хүний зорчих хөдөлгөөн машины зам хаагаад хашаа хатагчин
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.204] 2025/2/1
Хашаажуулхад Чойжоо хулгайч их үүрэг гүйцэтгэсэн.Хэнээс,юунаас тусгаарлаж хашаажуулав.
0 | 0 Хариулах
Батэрдэнэ [66.181.176.141] 2025/1/31
Өнгөтөй өөдтөй газрыг өндөрбитон,тороор хашаалаад жирийн иргэд орж гарах ямар ч боломжгүй болсон!!Үүнийг ХОТЫН захиргаа анхаарна гэж найдаж байна
0 | 0 Хариулах
Яг [103.57.92.211] 2025/1/30
Тэр муухай хашаануудын авч хая. Түүний ач тус гэж огт байхгүй
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.211] 2025/1/30
Хаалт буулгана гэж яриад бна. Ёстой хол очиж хуц. Тэнд амьдарч бгаа айлууд яахын, хөгшид, хүүхдүүдийг дайрч алчих гээд мангар бацаанууд хойш урагш нэг нэг ямбий юм уначаад давхилдаад бдаг. Манайх хотын төвд амьдардаг. Хотын төвийн байрны зогсоолуудыг бүгдийг нь айлууд СӨХ-ийнх нь мэдэлд өгөх хэрэгтэй. Тэндээс мөнгө олно уу, айлуудаа ая тухтай байлгана уу өөрсдөө шийдэх ёстой
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.144] 2025/2/2
Mashinii zogsool Yaria yum hashaa yarij BNA amichihan lalar vee
0 | 0 Хариулах
Жавзаа 88207349 [103.57.95.71] 2025/1/30
Дахивар цуглуул даг шүү ирээд авбал бараг Портер машин ачаа байнаа 3- р хороололд.
0 | 0 Хариулах
Заагий [202.126.91.168] 2025/1/30
Богд ууланд мод руу тулгаж хууль зөрчиж барьсан баячууд гишүүдийн хотхон нэртэй ордоны гадна хашааг river garden гадна хашаа Чойжилсүрэнгийн орнуудын хашааг буулгаагүй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.37] 2025/1/30
Чойжилсүрэнгийн хашааг буулгаачээ . Үзэл сурталгүй хотын өнгө үзэмжийг дараад яаг шоронгийн хашаа.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.179.55] 2025/1/30
Автобусны буудлын хогийг өдөр өдөрт нь авмаар байна.Сав нь дүүрээд орчиндоо бохирдол их үүсгэж байгааг анзаарч анхаараачээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.179.55] 2025/1/30
1.Дахин үзлэг шалгалт хийж үлдсэн хашаа гараашыг буулгах хэрэгтэй.Хот хичнээн цэвэрхэн цэгцтэй болсон байгааг хар. 2.Албан газар, дэлгүүрүүд бүгд хаалтууд хийж мөнгө минутаар авч буй луйврыг болиулах хэрэгтэй. 3.Автобусны буудал дээр камер байршуулж таксиг журамлаач.Буянт ухаа2 буудал.Шинэ яармаг буудал. 4.Шинэ яармаг явган гарц дээр хүүхэд хөгшид машинд дайруулчих гээд байх юм.Учир нь гэрлэн дохио дээр камер байхгүй юм уу.байсан ч ажилладаггүй юм уу машинууд улаан гэрлээр их дайрдаг.
3 | 0 Хариулах
Нян бактери устгагч Fairy шингэн саван [103.57.92.195] 2025/1/30
Худалаа хоосон ярихаас өөр хийж чадах юм байна уу .. хотын захирагчийн ажлын албанд хоёр удаа хүсэлт гаргасан юу ч хийж чадахгүй, нэг хотхоны СӨХ -д амаа таглуулаад арчаагүй юмнууд.. Хүннү Вилла хотхоны СӨХ-н хэдэн хоцрогдсон авгайнууд хүүхдүүд хичээлдээ явдаг зам гарцыг хааж хашаа хаалт гагнаад иргэдийн зорчих эрхийг бүдүүлэгээр хаасан үйлдэлийг шийдвэрлэх чадваргүй ажилын алба байсан одоо юу хийж чадах уу.. ХанУул дүүргийн 4р хорооны New garden хотхон , Хүннү Вилла хотхоны хашааны хаалгыг нээж иргэдийн зорчих эрхийг хангаж чадах уу? Хүүхдүүд хичээлдээ явахдаа өдөр бүр хашаа давж явдаг арай л бүдүүлэг байна
1 | 1 Хариулах
Зочин зочин [202.131.246.245] 2025/1/30
Хашаа гээд л овоо буулгаад бсан. Хийж байгаад хаячихсан уу яасан. Гарааш гээд баахан явсан. Бас л энд тэнд хашчихсан гарааш ууд үлдсэн. Асуухаар тэр даргынх л гэдэг. Хэн ч хүрдэггүй.
1 | 0 Хариулах
ҮЙЛС БИЛГҮҮЭ [103.168.34.26] 2025/1/30
Шавар хэрэм,төмөр ба модон хашаа,хэрэм барихыг хуулиар хориглох хэрэгтэй. Ийнхүү шавар хэрэм,мод төмөр хашаа нь үнэхээр хоцрогдсон зүйл.Энэ байгаль орчныг сүйтгэх,хөдөлгөөнийг саатуулан түгжрэл үүгэж,орныг бохирдуулж байна. Европын хөгжилтэй орнуудад шавар хэрэм,төмөр модон хашааны оронд мод,зүлэг ногоон байгууламжаар тусгаарлалт хийж байгаа нь эрүүл мэнд,эдийн засаг,байгаль орны хамгаалах, дуу шуугиа,тоосжилтыг дарах,соёлжилт тохижилтын зэрэг олон талын ач холбогдолтой юм.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/1/29
Тэгээд яах уу оркоо. Хэн дуртай архичин , хулгайч дураараа нэвтэрч хүүхэд хөгшид шоглож, бааж шээгээд яваад байх уу. Ллр минь ярих юмаа ярьж яв.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.157] 2025/1/29
Малыг хашихаас өөр яах вэдэ
0 | 2 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/1/29
хашааны оронд камер л байх ёстой
1 | 2 Хариулах
Зочин [202.131.248.198] 2025/1/29
YAG UNEN, XASHAANUDIG NURAA
0 | 2 Хариулах
иргэн [66.181.161.11] 2025/1/29
Чойжоо Ганбаа нар үнэтэй хашаагаа мөдхөн авчих байхаа. Хэдэн камер тавиад хэдэн хүн ажиллуулаад баасан шээснийг нь үйлдэл дээр нь барьж өдөржингөө гудамж цэвэрлүүлээд байвал зүгээр дээ. Яс юман дээрээ шууд хүндэрдэг шээдэг хүмүүс тоотой. Ажлаа хийхийн оронд шоронжуулах төсвийн мөнгө үрэх ажил л толгойд нь буугаад байна. Бүх иргэдийн хэдхэн хувь нь гэмт хэрэг хийдэг байхад бүх иргэддээ тодорхойлолт мөнгөөр олгодог сэтгэлгээ яг хэвээрээ.
4 | 0 Хариулах
Иргэн [139.5.219.120] 2025/1/29
Шинэ хотхонууд хашаатай байхгүй бол хэн ч хамаагүй сар жилээо машина тавиад сар жилээр алга болно хотхоны хүүхдийн тоглоомын талбай ногоон байгууламжийг сүйтгэнэ хүүхдийн дугуй скутэр хулгайлна юм эвдэж сүйтгээд оршин суугчид нь энэ бүхний зардлыг гаргана хашаатайгаө тайван амьдармаар байна худлаа ярих өөрийгөө харуулах сэдэвгүй болохоороо ингэж попордогоо больж үзээрэй өөр шийдэх том асуудлаа шийдэж чадахгүй байж яагүй бол өөрөө зайсанд бүр чанга харуултай хашаатай хотхонд амьдарч байгаадаа!
8 | 5 Хариулах
Зочин [66.181.180.57] 2025/1/30
Зөв. Гагцхүү хашаандаа 4 зүгт нэвтрэх хаалга гаргах ёстой.
2 | 2 Хариулах
Зочин [104.28.71.89] 2025/1/28
Хашаагүй газрын машин, хулгай, баас шээс, бөөлжис дийлдэдгүй биздээ?
10 | 1 Хариулах
Зочин [202.179.24.113] 2025/1/29
хашаа барихаар бааж болохгүй юм уу
4 | 4 Хариулах
Зочин [202.126.90.108] 2025/1/30
Ok zuv shu
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.151] 2025/1/28
Гуцдаг гарууд
0 | 1 Хариулах
Зочин [66.181.180.68] 2025/1/28
Oron suutsnii vne udahgui shaldaa buun vanga shig hlchii gazriin vne ch yalgaagui er ni ul hudluhiin vne delhii dayar hyamrak irj bhad mgl 1 aa hyamrahgui vlden ghvv buruu hoishoo bairaa zarmaar bval odoo zartsgaa yadaj hden tsaas blon
0 | 1 Хариулах
зочин [66.181.191.50] 2025/1/28
ттттттөмөр хашаануудыг буулгах хэрэгтэй гэхдээ хэцүү байх гэж бодож байна түрүү түрүүчийн хотын даргын үед эрх мэдэлтэй нуух юмтай хүмүүс л ингэж чадна ардууд хавчуулагдаад явах ч газаргүй уулан дээгүүр явдаг шүүдээ шинэ дарга зусланг журамд оруулбал орох гарах газартай болох боловуу гэж манайхан хүлээж сууна даа шарга морьтоос бичлээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.234] 2025/1/28
Баахан түгжээтэй төмөр хашааг буулгамаар бна. Явган хүмүүс баахан тойрч явна. Хулгайчид өөрсдөө хулгайлсан хөрөнгөө хамгаалж бгаа ухаантай юм байхдаа
4 | 0 Хариулах
Зочин [66.181.181.79] 2025/1/28
Хөдөөнөөс хүмүүс олноор нүүж ирсэнээр хот маань хот шиг болж бг 90 оноос өмнөх хот хөөрхий бсн бнлээ
1 | 1 Хариулах
Зочин [59.153.113.100] 2025/1/28
Ойрхон шахцалдан өндөр барилгууд том том шоронгийн хашаанууд ийм газар амьдрах нь стресст оруулдаг гэж герман архитектур хэлж байсан үнэн шүү хотоор уурласан бараан царайтай эр эм хөгшин залуу хүмүүс
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.148] 2025/1/28
Буулга буулга
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.117] 2025/1/28
Тийм шүү сүрхий харсан байна. Шоронд байгаа юм шиг өвөл түлхүүр эдэрээ хаявал осгож үхмээр санагдсан. Бас монголчуудын бас нэг өлөн зан байна өөрсдийнхөө байрны үүдэнд жижиг жижиг хаалт хийчихсэн. Хидий чинээ хаалт хийнэ төдий чинээ тойроод хаалт хийгээд зогсоолгүй болно. Хэдий чинээ нээлттэй байна дагаад бүгд л нээлттэй болно шдээ
2 | 1 Хариулах
zochin [66.181.160.120] 2025/1/28
bair bolgonii mashin zam deer tabisan haaltuudiig abmaar im.Tugjirel buurna daa
2 | 1 Хариулах
Зочин [202.131.231.86] 2025/1/28
thh
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.69] 2025/1/28
Хашаатай байхаар яадаг юм, оршин суугчдын эрх ашиг гэж бий шүү, оршин суугчид амар тайван орчинд амьдрах эрхтэй шүү.
9 | 6 Хариулах
Зочин [202.9.46.118] 2025/1/28
Жинхэнэ орк байна даа энэ
5 | 7 Хариулах
Зочин [202.179.24.113] 2025/1/29
та бүхэн эрх ашгаа дээдлээд, амар тайван орчиндоо амьдардаа. бид таны хашаан дотор бааж шээгээд, бас джжржжс нь бөөлжөөд байж байя даа
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2025/1/28
hashaagui bol duriin orkuud orj garaad hulgai hiigeed orchniig ni buzarlana l da
5 | 6 Хариулах
Зочин [59.153.115.140] 2025/1/28
Teryygeer yavah 1000 hynees 1 n l hulgaich baih magadlaltai. Kamerjuulalt gd ternii chine shiidel bga
3 | 1 Хариулах
Зочин [91.148.238.78] 2025/1/28
Шоронжсон хот болсон доо. Намайг бага байхад бут сөөгөөр л хашаа хийдэг байлаа, их үзэмжтэй бас эрүүл байдаг байв.
6 | 0 Хариулах
зочин [66.181.181.219] 2025/1/28
Хот хөдөөгийн гэлтгүй, ажилгүй, архаг архичин хулгайч, толгой нь олгой болсон нөхөдөөс болж хашаа цайз барьсан даа. Аа бас Ганбаатар мэт нь том хороолол барихдаа газраа хэтрүүлж, иргэдийн явах замаас хумсалж хаасан шүү дээ. Тэгэхээр Ганбаатар гэгч энканточин бас л орк царайт, олгой толгойт болох нээ дээ.
6 | 0 Хариулах
идэмхий натри [171.6.249.149] 2025/1/28
Хөдөөний хүмүүст яг үнэниыг хэлэхэд амьдрал хөдөөнөө илүү болсон шүү эрт явсан нь хожно шүү хот гэдэг тамд та нарт ямарч шанс бололцоо бхгүй!
8 | 0 Хариулах
идэмхий натри [171.6.249.149] 2025/1/28
3/4 хорооллын бүх зогсоолбг төлбөртэй болго 30 жил наймаачид үнэгүй зайдаллаа
10 | 0 Хариулах
Зочин [66.181.182.78] 2025/1/28
Хулгайч биш байсан бол өнөөдөр Монгол өөр байх байлаа. Бүх үзэгдэлд.
6 | 0 Хариулах
Зочин [103.168.34.168] 2025/1/28
Huuhduud alhaad surguulidaa ochih zamgui hashaa hatgahiig buulgaval taarna. Zaaval toirch baina. Hothonuud hashaagaa tataj 2-4m zai gargamaar bna.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/1/28
Хотод оркууд орж ирснээс болж ийм шоронжсон нөхцөл үүссэн. Оркуудыг хөөж явуулах хэрэгтэй. 1990 оноос хойш орж ирсэн бүх оркууд мал дээрээ гарцгаа. УБ хот Оркстан боллоо
9 | 3 Хариулах
Зочин [202.9.46.105] 2025/1/28
Орк монголчуудад суурин амьдрал ерөөсөө зохихгүй утаа баас шээс түгжрэлээсээ хэзээ ч салж чадахгүй байна. Оркуудыг буцаагаад нүүдэлчин амьдралын хэв маяг руу шилжүүлж дундаж зууны амьдрал руу нь буцаасан дээр.
7 | 3 Хариулах
Зочин [108.147.197.69] 2025/1/28
Та өөрөөсөө эхэл….
2 | 3 Хариулах
Зочин [202.9.46.105] 2025/1/28
Хөдөөнөөс зөвшөөрөлгүй ирсэн чам шиг орк өөрөөсөө эхэл.
7 | 1 Хариулах
Зочин [66.181.177.67] 2025/1/28
buur yag unen mal deere bhdaa taarsan orkuud hodoonooso ywsanch hodoon tednees ywsangu
1 | 1 Хариулах
Зочин [103.212.119.225] 2025/1/29
Чиний удам хөдөөнөөс явсан ч хөдөө чиний удмаас явсангүй. Цусанд чинь гүн бат шингэн үлджээ.
1 | 0 Хариулах