Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн зүүн буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт бүрэн хааж, баруун гүүрний замын хөдөлгөөнийг сөрөг урсгалтай болгохыг мэдээллээ. Ингэснээр хуучин гүүрийг буулгаж эхлэх юм байна.
Харин гүүрийг шинээр барих ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлж, долоодугаар сарын 10-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Одоогоос 56 жилийн өмнө хуучин гүүрийг ашиглалтад оруулсан бөгөөд нурж магадгүй гэсэн дүгнэлт гарч, шинэчлэхээр болсон байна.
Уг гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажилд нийслэлийн 2025 оны төсвөөс 15.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.
2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөр бетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлж, баруун буюу шинэ гүүрийг 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!