Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ₮26.1 тэрбумаар баригдсан Зайсангийн шинэ гүүрний авто замын болон явган хүний зорчих хэсгийг нээлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зайсангийн шинэ гүүрийг есөн сарын хугацаанд үндэсний компани 26.1 тэрбум төгрөгөөр барьжээ. Уг гүүрний авто замын болон явган хүний зорчих хэсгийг өнөөдөр нээлээ. Ингэснээр Энхтайван болон Чингисийн өргөн чөлөөний зам болон уулзваруудын ачааллыг 25%-аар бууруулах тооцоолол гарчээ. 

Шинэ гүүр нь явган хүний болон унадаг дугуйн замтай, 225 метр урт, хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй. Хуучин гүүрний баруун талд барьсан тус гүүрний зорчих хэсгийн өргөн долоон метр, явган замын өргөн хоёр метр нийт 10 метр.

Одоо ногоон байгууламж болон тохижилтын ажлыг гүйцээж хийх юм байна. Энэ талаар албаны хүмүүс дараах мэдээллийг өглөө.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг "Зайсангийн хоёр эгнээ замтай гүүр 1968 онд ашиглалтад орж байсан. Зайсангийн чиглэлд үндэсний компани анх удаагаа есөн сарын турш, хямд өртгөөр барьсан хос гүүрийг өнөөдөр ашиглалтад оруулж байна.

Хос гүүр ашиглалтад орсноор хоногт 35,000 автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай. Хоёр талын уулзвар болон Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хөдөлгөөний ачааллыг 16%-аар бууруулах тооцоололтой.

Дараагийн ээлжид Оргилын уулзварыг хоёр түвшний болгох, Богд уулын замыг өргөтгөх зураг төслийн ажлыг эхлүүлсэн.

Зайсангийн шинэ гүүр нь явган хүний болон унадаг дугуйн замтай, 225 метр урт, хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй гүүр.

Өнөөдрийн хувьд авто замын болон явган хүний зорчих хэсгийг нээлээ. Гүйцэтгэгч компанитай хийсэн гэрээний хугацаа дуусаагүй тул ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийнэ" гэсэн мэдээллийг өглөө.

"Монгол компаниуд бүгд бүтээн байгуулалтыг хийж чадаж байгаа, хөрөнгө мөнгийг хувааж идэхгүйг иргэддээ хэлье"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гүүрийг барьсан "ЗМЗ" ХХК-ийн захирал Д.Ганбаатар "Гүүрний бүтээн байгуулалтыг хийхэд хүндрэл гараагүй. Гэхдээ үертэй байсан учир сар гаруй зогссон. Нийт бүтээн байгуулалт 26.1 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ нь маш бага өртөг. 

Уснаас доош 20-30 метр газарт барилга угсралтын ажил хийсэн бөгөөд энэ нь гүүрэн байгууламжийн ажлын 50 гаруй хувийг бүрдүүлнэ. Уснаас дээш газар 24 метрийн урттай 60-70 тонны олон дам нуруунуудыг 100 тонны хоёр кранаар угсардаг. Маш бага зардлаар монгол компаниуд бүгд бүтээн байгуулалтыг хийж чадаж байгаа, хөрөнгө мөнгийг хувааж идэхгүйг иргэддээ хэлье.

Бүтээн байгуулалтад 60-70 инженер техникийн ажилтан, 17 машин техниктэйгээр ажиллалаа.

Одоо ногоон байгууламж, тохижилтын ажлууд, хуучин гүүрийг нураах бэлтгэл ажил хийгдэнэ.

Биднийг ажлаа хийж байх үед урам зориг өгч байсан нийслэлчүүддээ баярлалаа" хэмээн ярилаа.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Зайсан тойруу, Оргил худалдааны төвөөс шалтгаалсан түгжрэл нь Энхтайван болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөнд нөлөөлж, юүлүүр хэлбэртэй буюу 3-4 эгнээ орж ирэнгүүтээ нэг болж урсдаг. Энэ асуудал шийдэгдээд хоёр эгнээ болж байгаа юм.

Зайсангийн шинэ гүүр ашиглалтад орсноор ХААИС-ийн баруун хойд уулзварын нэвтрүүлэх чадвар 25%-аар сайжирна. Сул тал нь гэвэл хойшоо чиглэлд хот түгжирвэл эргээд тойргоо ороогоод зогсох эрсдэлтэй. Гэхдээ уулзваруудын нэвтрэх чадвар 25%-аар сайжирна гэсэн тооцоолол гарсан" гэв.

НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан удирдагч Б.Одсүрэн "Шинэ гүүр нь Яармагийн замын ачааллыг бууруулна. Зайсангийн уулзвар хоёр түвшинд орох нөхцөл нь бүрдсэн. Улаанбаатарт долоон уулзварыг хоёр түвшинд оруулах шаардлагатай байгаа. Зайсангийн гүүрийг 10 жил засвар хийж чадаагүй байсан. 

Зургаагаас дээш эгнээтэй замыг артерийн гол зам гэж ярьдаг. Хотын хөдөлгөөнийг татдаг зам нь артерийнх юм. 1.5-2.5 км бүрд гүүртэй байх ёстой. Манай улсад стандарт зөрчигдсөн учраас гүүрнүүдийг нэмж байж зорчилт хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх боломжтой"-г хэллээ.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг