Уншиж байна ...

Нэгдүгээр сарын 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст цасан шуурга шуурна

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 11 цаг 28 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны нэгдүгээр сарын 6-15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг мэдээллээ. 

Нэгдүгээр сарын 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. 

Хур тунадас:

  • Нэгдүгээр сарын 6,7-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар,  
  • Нэгдүгээр сарын 8-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар,
  • Нэгдүгээр сарын 9-нд баруун аймгуудын ихэнх нутгаар,
  • Нэгдүгээр сарын 10-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Нэгдүгээр сарын 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Нэгдүгээр сарын 12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар,
  • Нэгдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Нэгдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр,
  • Нэгдүгээр сарын 15-нд Халх голын сав газраар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 09-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10,11-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур:

  • Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -26...-31 градус,
  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -29....-34 градус, өдөртөө -19....-24 градус,
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -5...-10 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Нэгдүгээр сарын 7-нд ялимгүй цас, 11-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 07, 11-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27...-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.