Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баасанхүү, Л.Анхзаяа нар ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИД боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ Чоно 2024" ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэ удаагийн шилдгийн шилдэг тамирчдыг уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (МССХ)-ны гишүүн 57 сэтгүүлчийн саналаар тодруулсан юм.

Оны шилдэг эмэгтэй тамирчинд 18 хүн нэр дэвшсэнээс хамгийн их саналыг Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, М.Анхцэцэг нар авсан бол шилдгийн шилдгээр нь олимпын мөнгө, ДАШТ-ий алтан медальт Б.Баасанхүү тодорч, шилжин явах цомын эзэн боллоо.

Тэгвэл эрэгтэй шилдгээр марафонч Б.Сэр-Од, чөлөөт бөхийн Т.Тулга нар тодорч, шилдгийн шилдгээр нь ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Анхзаяа тодров.