Иргэд яаралтай тусламж хэрэгтэй үедээ эсвэл эрх нь зөрчигдсөн тохиолдолд 102 яаралтай тусламжийн утсанд дуудлага мэдээлэл өгдөг.
Тэгвэл дуудлага мэдээллийн дагуу гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээр очсон мөн гудамж талбайд албан үүргээ хэрэгжүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэх, хэл амаар доромжлох, заналхийлэх, биед нь халдах, үйл ажиллагаанд нь санаатай саад учруулах зэрэг үйлдлийг зарим иргэн гаргаж байна.
Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хоногийн нөхцөл байдлын мэдээнээс жишээ татан авч үзэхэд:
Цагдаагийн алба хаагчийн хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчилд заасны дагуу хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байдаг.
Тэгвэл хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн зохицуулалттай байдаг.
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!