Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны "Милоуки Бакс" багийн тоглогч Дамиан Лиллард удаан хугацаанд хэлэлцээ хийсний үр дүнд Adidas-тай гэрээгээ сунгалаа.
Лигт орж ирсэн цагаасаа хойш Германы брэндийн NBA дахь нүүр царай нь болж байсан Д.Лиллард 2014 онд 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан юм. Өнгөрсөн зун энэ гэрээ нь албан ёсоор дуусгавар болсон ч хоёр тал сунгах гэж яараагүй.
Германы компани түүнтэй гэрээгээ сунгасныхаа дараа буюу 2015 онд D Lillard 1 загварыг танилцуулж байсан бол өнгөрсөн наймдугаар сард dame 9 загварыг олны хүртээл болгосон юм.
Тэгвэл ESPN-ий сэтгүүлч Шамс Чараниагийн мэдээлснээр Д.Лиллард тохиролцоонд хүрч, насан туршийн гэрээ байгууллаа.
Тэрбээр ид тоглож байхдаа ийм гэрээ байгуулсан лигийн дөрөв дэх тоглогч болсон юм. Түүнээс өмнө Леброн Жэймс, Кевин Дюрант нар Nike-тай, Стефен Көрри Under Armour-тай ийм гэрээ байгуулсан билээ.
Энэ жил 34 настай Д.Лиллардын нийт орлого $600 саяыг давж байна.
Эх сурвалж: Basketnews
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!