Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг нийт 35 байгууллагын 1,200 гаруй зам талбайн үйлчлэгч, 120 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байгаа бөгөөд нийт 4,518.8 тонн давс, 6,142.7 тонн бодис үлджээ.
Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээг есөн дүүргийн тохижилтын хэлтэс хариуцдаг болоод хоёр жил орчим болж буй.
Дүүргүүдээс цас цэвэрлэгээг хэрхэн хийж байгааг мэдээллээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдөр 08:00 цагийн байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан зургаан байгууллага давс бодис цацах найман тусгай хэрэгсэл, цас шүүрдэгч, ачих зориулалтын 24 машин техникээр 264 хүний бүрэлдэхүүнтэй өгсүүр болон эргэлттэй замд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж 2.5 тонн бодис цацаж ажиллаж байна. Давс 1136.6 тонн, бодис 1.104 тонн, дайрга 999 метр.куб нөөцтэй байна.
Налайх дүүрэгт 220,000 ам.метр зам талбайд 18 ажилтан хоёр техник ашиглан авто замын нуухны цэвэрлэгээ болон явган замын цэвэрлэгээг хийж гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар хоёр тонн давс, 25 тонн бодис, 48 метр.куб дайргын нөөц үлдсэн.
Чингэлтэй дүүрэгт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган замын цасыг цэвэрлэж, авто зам, өгсүүр, уруу замууд болон уулзваруудад халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж давс асгаж байна.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан компаниудын зам талбайн 108 үйлчлэгч 6 техник хэрэгсэлтэйгээр 09:00 цагийн байдлаар 518,000м.кв талбайн цас, мөс, хогийг цэвэрлэлээ. Зургаан тонн давс, нэг тонн бодис цацсан бөгөөд 437 тонн давс, 340 тонн бодис, 10м.куб дайргын үлдэгдэлтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!