Уншиж байна ...
Зураг
Зураг

Казахстаны ураны салбарт эзэмшдэг хувиа Оросын компани Хятадын компанид заржээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын төрийн өмчит Росатом компани Казахстаны ураны салбарт эзэмшдэг хувиа Хятадын төрийн өмчит компанид заржээ.

Энэ нь нэг талаас Украины дайнаас үүдэлтэй Өрнөдийн эдийн засгийн хориг арга хэмжээний нөлөө, нөгөө талаас Төв Азийн бүс нутагт Хятад улсын хүч нөлөө улам өсөн нэмэгдэж байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байна.

Казахстаны Казатомпром компани нь дэлхийн хамгийн том уран олборлогч юм. Тус компанийн Туркестан мужийн нутагт оршдог Заречное уурхайд эзэмшдэг 49.98 хувиа Росатом компани Хятадын төрийн өмчит State Nuclear Uranium Resources Development Company-д зарсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Казатомпром компани өөрөө энэ уурхайн 49.99 хувийг эзэмшдэг юм байна.

Есдүгээр сард Файнаншл Таймс сонинд Казатомпромын гүйцэтгэх захирал Меиржан Юсупов ярихдаа Украины дайнтай холбоотой эдийн засгийн хоригийн улмаас Өрнөдийн худалдан авагчдад уран нийлүүлэх улам хэцүү болж байгааг хэлж байжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe