Уншиж байна ...
Зураг
Зураг

Ирэх долоо хоногт нийслэлийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн 2025 оны төсөв болон тээврийн хэрэгслийн албан татварын хуульд заагдсан хязгаарыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг одоо дагаж мөрдөж байгаа тарифаас 5 дахин нэмэгдүүлэх тогтоолыг энэ сарын 4-нд НИТХ-аар баталж, нэлээдгүй шүүмжлэл дагуулсан. 

НИТХ-ын төлөөллийн зүгээс "Улсын төсөв батлагдаад, нийслэлийн төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийж болно" гэж мэдээлж байв.

Эх сурвалжаас лавласнаар ирэх долоо хоногт НИТХ-ын ээлжит бус III хуралдааныг товлон зарлаж, нийслэлийн ирэх оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр болжээ. 

Ирэх оны нийслэлийн төсвийн суурь орлогыг 3 их наяд 226.4 тэрбум, суурь зарлагыг 3 их наяд 226.4 тэрбум төгрөг байхаар баталсан юм. Ингэхдээ төсвийн орлогын 85.9% буюу 3.3 их наяд төгрөгийг татварын орлогоор бүрдүүлнэ.

Төрийн аудитын газраас "Үр ашиггүй үрэлгэн зардалд 1.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийслэлийн төсвийн зарлагыг 16.2 тэрбум төгрөгөөр бууруулах боломжууд байна" гэж зөвлөөд буй.

Жил бүр Төрийн аудитын газраас төсөвт хяналт тавьж, зөвлөмж, шаардлагаа танилцуулдаг. Аудитын газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу төсөв захиран зарцуулагчид зөвлөмжийг хэрхэн мөрдсөн тухайгаа эргээд тайлагнадаг. Аудитын байгууллага ч төсвийн зарцуулалтыг хянадаг байна.