Уншиж байна ...

Улсын төсвийн зарлага энэ оны эхний 11 сард өмнөх жилийн мөн үеэс ₮6 их наядаар өсөв

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний 11 сард 27.8 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 28.7 хувиар өссөн дүн боллоо. 

Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 26.1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 26 хувиар, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 24.7 их наяд төгрөг болж, 31.7 хувиар тус тус нэмэгдэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна. 

Татварын нийт орлого дээр дурдсан хугацаанд 24.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөгөөр өсөв.

Үүнд

  • орлогын албан татвар 2.6 их наяд,
  • НӨАТ 932 тэрбум,
  • нийгмийн даатгалын орлого 702 тэрбум,
  • гадаад үйл ажиллагааны орлого 303 тэрбум,
  • онцгой албан татвар 280 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нөлөөлсөн байна. 

Зураг 1, Төсвийн орлогын бүтэц, хувиар

зураг
 

Харин төсвийн зарлага өмнөх оны мөн үеэс зургаан их наяд төгрөгөөр өсөхөд

  • бараа үйлчилгээний зардал 3.6 их наяд
  • хөрөнгийн зардал 1.5 их наяд төгрөг буюу 41 хувь өссөн нь нөлөөлсөн байна. 

Бараа үйлчилгээний зардлын талаар тодруулбал

  • цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардал 2.6 их наяд төгрөг болж, 2.3 дахин нэмэгдэж,
  • бараа үйлчилгээний бусад зардал нь 442 тэрбум төгрөг буюу 84 хувь өсжээ.

Зураг 2, Төсвийн зарлагын бүтэц, хувиар

зураг