Уншиж байна ...
Зураг
Зураг

Түргэн дуудаж үзүүлсэн иргэнийг өрхийн эмнэлгийн хяналтад шилжүүлдэг болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод томуу, томуу төст, амьсгалын замын өвчлөл нэмэгдсээр байгааг мэдээлээд байна.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103 дугаарын дуудлага эрс нэмэгджээ. 

Тодруулбал өнгөрсөн долоо хоног 10,688 дуудлага бүртгэгдсэнээс 18.5% нь амьсгалын зам, томуу, томуу төст өвчний шалтгаанаар дуудлага өгсөн байна.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын/НЭМГ/ даргын мэдээлснээр түргэн тусламжийн эмч дуудлагаар очиж оношлон зөвлөгөө, эмчилгээ бичиж өгсний дараа тухайн өвчтөний мэдээллийг өрхийн эмнэлэг рүү шилжүүлэх зохицуулалтыг хийжээ.

Ингэснээр өрхийн эмнэлгээс тухайн хүний гэрт очиж үзлэг хийж, өдрийн эмчилгээнд нь хяналт тавьдаг болсон байна.