Томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаа тул маргаашаас буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эрүүл мэндийн төв уртасгасан цагаар ажиллахаар болжээ.
"Хүүхдийн өвчлөл ихэвчлэн оройн цагаар нэмэгддэгтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар боллоо.
Иргэд гэртээ ойр байгаа өрхийн эмнэлэгт үзүүлж, хүүхдийн өвчлөлд тохирсон өдрийн эмчилгээг хийлгэх эсвэл хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол эрэмбэлэн ангилалт хийлгэж, эмчлүүлэх боломжтой"-г НЭМГ-аас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!