Уншиж байна ...
Зураг
Зураг

"Этик" продакшны жүжигчин С.Одбаярыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Т.Цэлмэг, IKON.MN
1 цаг 10 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

"Этик" продакшны жүжигчин С.Одбаяр бусдыг зодож танхайрсан бичлэг цахим орчинд тарсан.

Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ асуудал сарын өмнө болсон асуудал юм байна. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Одоо цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн" гэлээ.

Тэгвэл жүжигчин С.Одбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Үнэхээр муухай зүйл хийснээ өөрөө харсан. Хийсэн үйлдэлдээ гутарч байна. Намайг уучлаарай. Өөр хэлэх үг үнэхээр олдохгүй нь" гэв.

Мөн "Этик" продакшны зүгээс гаргасан мэдэгдэлдээ "Юуны өмнө жүжигчнийхээ өмнөөс ёс зүйгүй үйлдэл гаргасанд уучлалт хүсэж байна. Тэр үйлдэл нь хувь хүний өөрийн асуудал болсон бөгөөд бид ярилцаад хариуцлага тооцох болно. Мөн хуулийн байгууллага шалгаж байгаа" гэсэн юм.