ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж зэрэгт 2024 оны эхний 11 сард 2.1 их наяд төгрөг олгожээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн даатгалын сангийн орлого 2024 оны эхний 11 сард 4.9 их наяд төгрөг болж, өмнөх мөн үеэс 1.2 их наяд буюу 31.6 хувиар, зарлага таван их наяд төгрөг болж, 1.3 их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. 

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос танилцуулснаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 2024 оны эхний 11 сард 509,043 болж, өмнөх оны мөн үеэс 11.8 мянган хүнээр нэмэгджээ. 

Түүнчлэн энэ оны эхний 11 сард нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдаж буй хүний тоо 2.6 сая болсон нь өмнөх жилийн мөн үеэс 13 мянгаар буурсан үзүүлэлт болов. Нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаг иргэдийн 49.6 хувь нь 0-18 насны хүүхдүүд юм.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд 2024 оны эхний 11 сард 2.1 их наяд төгрөг олгосон байна. 

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.246] 2024/12/17
Хүүхдийн мөнгийг хасах ёстой. 1,3 их наяд төгрөг хэмнэх юм байна. Үүгээр жил бүр 1 цахилгаан станц эсвэл газрын тосны үйлдвэр эсвэл Монгол улсыг байгалийн хий ашиглан 1 жилийн дотор утаагүй болгох боломжтой
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.196] 2024/12/17
ХАЛАМЖ ЧИНЬ ИХДЭЭД ТЭГЭЭД ЯНДАН УТАА ЧИНЬ ИХДЭЭД БАЙНАА. НЭН ЯДУУ 90 000 УЛНЫ АЙЛ ХАЛАМЖ АВААД ХОР ЯЛГАРУУЛААД БАС НЭГ МУУ МАШИНТАЙ БОЛЦОН ТҮГЖРЭЭ ҮҮСГЭЭД АЖИЛ ХИЙЖ БАЙГААНУУДАА ХОРДУУЛААД БАЙНАШД.
2 | 1 Хариулах
Зочин [103.212.118.180] 2024/12/17
Халамж чинь ихдээд ажил хийх хүн олдохоо байсан
1 | 0 Хариулах
. [202.21.109.18] 2024/12/18
Энэ засгийн оршин тогтох үндэс нь халамж.
0 | 1 Хариулах