Тэсо Фүүдс ХХК нь МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн, Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн биотехнологи, микробиологийн судлаачидтай хамтран ажиллах хүрээнд Зөв аарц брэнд бүтээгдэхүүний биологийн идэвхт нэгдлийг тогтоох захиалгат судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.
Тус судалгааг МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн харьяа Хүнсний шинжилгээний лаборатори болон БНСУ-ын Чунгнам үндэсний их сургуулийн Хөдөө аж ахуйн хүрээлэнгийн лабораториудад гүйцэтгэсэн бөгөөд шинжилгээний дүнг итгэмжлэгдсэн лабораторийн дүнгээр баталгаажуулсан байна.
Судалгаагаар гарсан дүнг нэгтгэвэл “Зөв аарц” брэнд бүтээгдэхүүний биологи идэвх шинж чанар түүний түүхий эдээс ихээхэн хамааралтай бөгөөд исгэлт болон боловсруулалтын технологиос хамаарч биологийн идэвхт нэгдлүүд нь эцсийн бүтээгдэхүүндээ бага задралтай ба эдгээр нэгдлүүдээс шалтгаалан биологийн идэвхийн хувьд антиоксидант шинж давамгайлсан, бактерийн эсрэг үйлдэлтэй, дархлааны тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэх альфа, бета болон лактоферрин уураг илэрсэн ба тэжээллэг чанарыг илтгэх бага молекулт уураг, нүүрс усны агууламж ихтэй, амин хүчлийн бүрдлийн хувьд үл орлогдох амин хүчлээр баялаг, хоргүйжүүлэх үйлдэл бүхий бүтээгдэхүүн болохыг тогтоолоо.
Үйлдвэрлэгчийн зүгээс өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ нотолгоонд суурилсан дүн шинжилгээ хийлгэж байгаа нь Монгол улсад мэдлэг шингэсэн, шинжлэх ухаан дээр суурилсан хүнс үйлдвэрлэдэг цаг ирсний нотолгоо гэж судлаачдын зүгээс онцолж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!