Хамгийн өндөр хөндлөнгийн баталгаажуулалт бүхий ам.долларын “НОГООН БОНД”-ын ТРАНЧ-2 захиалга удахгүй эхэлнэ
Байгаль орчны бохирдолд томоохон нөлөө үзүүлэгч ус, ундааны савны хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр тэргүүлэгч “ТЖТБ” ХХК буюу "TML Plastic" үйлдвэр нь Монгол Улсын дотоодын хөрөнгийн зах зээлд өнгөрөгч 10-р сард Олон улсын Sustainable Fitch байгууллагаас анхны “Excellent” буюу “Онц” үнэлгээ авсан ам.долларын ногоон бондыг олон нийтэд нээлттэй хүрээнд санал болгосон билээ.
Ногоон бондын давуу тал:
- Sustainable Fitch байгууллагаас “EXCELLENT” буюу “Онц” үнэлгээг авсан Монгол Улсын анхны ногоон бонд.
- Үнэт цаасны үнийн дүнгээс 2.1 дахин их барьцаа баталгаатай.
- Арилжааны банкнуудын ам.долларын хадгаламжийн зарласан дундаж хүүгээс 6-7 нэгж хувиар өндөр өгөөж хүртэх боломжтой.
- Бондын хүү нь хагас жил тутамд төлөгдөх бөгөөд тус хүүгээр дахин хөрөнгө оруулалт хийх замаар бодит өгөөжийн түвшнийг нэмэгдүүлэх боломжтой.
- Биржийн бус зах зээлийн бонд болон хадгаламжийн хүүгийн орлогод 10% татвар ногддог бол нээлттэй бондын хүүгийн орлогод 5% татвар ногдож байгаа нь бодит өгөөжийн түвшнийг нэмэгдүүлнэ.
Та тус үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийснээр дээрх боломжуудаас гадна Монгол Улсад нэн тулгамдаж буй байгаль орчны бохирдлыг бууруулах ажилд бодит хувь нэмрийг оруулах болно.
Эрхэм хөрөнгө оруулагч иргэд та бүхэн Байгальд ээлтэй санаачилгын нэг хэсэг болж бидэнтэй нэгдээрэй.
Энэ бол энгийн бонд биш НОГООН ИРЭЭДҮЙ.
Хөрөнгө оруулалтын зөвлөхтэй холбогдох:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

