Агаар бохирдол, өвөлжилтийн бэлтгэлийн асуудлаар хуралдсан Улсын Онцгой Комиссоос мэдээлэл хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдэл байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн Онцгой Комиссын Шуурхай штабыг байгуулж 24 цагаар тогтмол хяналт тавьж ажиллуулахаар боллоо.
Мөн өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын даргад өмнө нь агаарын бохирдлын асуудлыг хариуцаж байсан үндэсний хороог сэргээн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулах үүргийг өгсөн.
Түүнчлэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулахад чиглэсэн дүрэм, журмыг мөрдүүлэх, салбар дундын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 2,500 орчим төрийн албан хаагч айл өрхүүдээр явж, галын аюулгүй байдлын хангуулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөвлөмж өгөх зэргээр ажиллаж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!