"Уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 2024 оны эхний 11 сард ₮21 их наяд болж, өмнөх жилээс ₮1.5 их наядаар өссөн"
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 29.4 их наяд төгрөг болов.
Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 6.6 хувь буюу 1.8 их наяд төгрөгөөр өссөн дүн юм. Үүнд
- уул уурхайн олборлолт 1.5 их наяд төгрөгөөр
- цахилгаан хий, агааржуулалтын салбар 132.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил танилцуулсан.
Мөн тэрбээр "Уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.2 их наяд, металлын хүдэр олборлолт 410 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөллөө" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

