• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оны эхний 11 сард төрөлт өнгөрсөн жилийн мөн үеэс 10.6 хувь буурч, нас баралт 3.6 хувиар өсөв

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны эхний 11 сард 53.1 мянган хүүхэд төржээ. 

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 6.3 мянга буюу 10.6 хувиар буурсан дүн юм. Харин нас баралт 16.4 мянга бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 3.6 хувиар өссөн байна. 

Зураг 1, Амьд төрсөн хүүхэд, нас баралт, жил бүрийн эхний 11 сарын байдлаар

зураг
 

Халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо дурдсан хугацаанд 33.3 мянга болж, өнгөрсөн оны мөн үеэс 11.4 хувиар буурлаа. Тоон өөрчлөлтийн харвал хамгийн буурсан нь коронавируст халдварт байгаа юм. Өнгөрсөн оны мөн үед коронавируст халдвараар 4,822 хүн өвчилсөн бол энэ оны эхний 11 сард 204 болж, буурчээ. 

Харин хамгийн их өссөн нь цусан суулга. 2023 оны эхний 11 сард цусан суулгын 2,26 тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны эхний 11 сард 2,849 болж, 26 хувиар өссөн. Мөн тэмбүү өвчин өнгөрсөн оны эхний 11 сард 3,852 байсан бол энэ оны эхний 11 сард 4,750 болж, 23 хувиар нэмэгдэв.

Зураг 2, Халдварт өвчин, зарим өвчний төрлөөр, жил бүрийн эхний 11 сарын байдлаар 

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.184.121] 2024/12/18
Хорт утаатай шууд холбоотой.
1 | 0 Хариулах
зочин [66.181.178.87] 2024/12/18
Бодит бдал бол 2025 оноос хойш нэг хэсэг их хүүхэд төрүүлмээргүй бга юм. Эхлээд өрх айл, гэр бүлүүд боловсрол санхүүгийн чадамж даа анхаармаар бга. Нөгөө талаас улс төрийн бдал их эвгүй талдаа орчихлоо. Энэ ирж буй 2030аад оны дундуур дэлхийн дайны хэмжээний зүйл Европд өрнөх гэд бнаа. Энэ нь дэлхий даяаар их том хэмжээний хямрал авчирах ба хоол хүнсний асуудал их хурцадмал болох бололтой. Мэдээж манайх бол мал их гэж бга боловч яг цагтаа тулхад түлш, хангамжийн асуудал их хэцүү болно. Цахилгаан, тээвэр хомс түүнийгээ дагаад хотод хүнс дээд зэргийн чухал нийлүүлэх толгойны өвчин арав гаруу жил бнаа.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.192] 2024/12/17
Эхний 11 сар гэж юу байдаг юм бэ сэтгүүлчээ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.176.62] 2024/12/17
utaa noloolj bgada
2 | 0 Хариулах
Зочин [103.212.162.200] 2024/12/17
3-4 xvvxed turuulsen xvmvvse ix ad vzeed baigaa
1 | 1 Хариулах
Зочин [172.59.187.71] 2024/12/17
Ad vzeh ni zuw iim at mshgviin orchind hvvhed turuulj tamlana gdg bol yawch ervvl hvnii hiih vildel bish. Zowoh muruuruu uursduu zowj uursduu utaandaa hordtsgoo. Ulniihan bol bvvr amar 3-4 hvvhed gargachaad ajil hiihgv hvvhediin mungu nem ntr. Ulsaas 100 k tsarai aldahgvigeer hvvhedee tejeej chadahgvi bga bol belgewch hergele
0 | 2 Хариулах
Зочин [202.21.109.11] 2024/12/17
Төрөлтийн түвшин буурч, хүн ам хөгширч, залуучууд цөөрөх нь дээ. Азийн өндөр хөгжилтэй орны хойноос хурдтай нэхэж явна даа. Удахгүй гүйцэх бололтой.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.110] 2024/12/17
Ердөө хэдхэн жилийн дараа энэ тоо эрс багасахаар тоо гарсан байлээ. Ипотэкийн зээлээ зөвхөн 30-аас доош насныханд өгнө гэвэл олон хүүхэдтэй айл хохирно. Залуус гэхэд ядаж 40 хүртэл гэж заах хэрэгтэй.
0 | 1 Хариулах
Зочин [172.59.187.71] 2024/12/17
Hvnii tuluu hvvhed gargatsan yum shig olon hvvhedtei ail hohirono ch geh shig hedii boltol hvvhedeeree halhawch hiij amidrahu archaagvi yumnuud
0 | 1 Хариулах
Зочин [103.57.93.58] 2024/12/17
Баян-Өлгий аймагт хүүхэд төрүүлэлт жил бүр маш сайн өсөлттэй гарч байгаа гэсэн.
3 | 0 Хариулах
zochin [202.131.231.164] 2024/12/17
Mongold huuhed toruulne gdg bs l ih zorig l doo emneleg bhgu sur bhgu tsetserleg bhgu yu ch bhgu utaa bga haniad bga
12 | 0 Хариулах