Уншиж байна ...
Зураг
Зураг

Шатрын блиц, рапид төрлийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүн тодорчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
23 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатрын блиц, рапид буюу түргэн тоглолтын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) арванхоёрдугаар сарын 26-наас ирэх оны нэгдүгээр сарын 1-ныг дуустал үргэлжилнэ.

Тус тэмцээний нээлттэй ангилалд 180 шатарчин цэцээ сорих бол эмэгтэйчүүдийн төрөлд 109 бүсгүй "уулгүй талд цусгүй тулаан" хийх юм.

Энэ тэмцээнд дэлхийн аварга цолоо хамгаалахаар Норвегийн их мастер Магнус Карлсен болон АНУ-ын аварга, их мастер Фабиано Каруана, ОХУ-ын их мастер Ян Непомнящий, Израилийн их мастер Борис Гелфанд нар оролцоно.

Түүнчлэн АНУ-ын Хикарү Накарүма, Уэсли Со зэрэг их мастерууд хүч сорих юм.

Үүгээр ч зогсохгүй Энэтхэг, БНХАУ, Украин, Франц, Узбекистаны хүчирхэг баг өрсөлдөнө.

Манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд их мастер С.Билгүүн, Д.Батсүрэн, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин нар оролцох бол эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын мастер Б.Мөнгөнтуул, эмэгтэй их мастер Т.Мөнхзул, эмэгтэй их мастер Ү.Үүрийнтуяа, эмэгтэй их мастер Б.Мөнгөнзул, эмэгтэй олон улсын мастер Д.Мөнхзул, эмэгтэй спортын дэд мастер Х.Баясгалан нар өрсөлдөхөөр болжээ.