Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам (БОУАӨЯ)-наас 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлажээ.
Энэ хүрээнд "333 нуур, 1 сум-1 нуур" уриалгыг дэвшүүлсэн бөгөөд аймаг, сумдад хөв цөөрөм байгуулахад Аж Ахуйн Нэгж, компаниудын оролцоо чухал байгааг Усны газрын дарга З.Батбаяр яриандаа онцолсон юм.
Монгол орны алслагдсан бүс нутгуудад хөв цөөрөм байгуулах ач холбогдлын талаар Усны газрын дарга З.Батбаярын өгсөн мэдээллийг хүргэж байна.
Усны газар, БОУАӨЯ-ны санаачилгаар 2024 оны гуравдугаар сарын 22-нд анх "333 нуур" санаачилгыг хэрэгжүүлж эхлэхээр болсон байдаг.
Чухам яагаад 333 гэж тоо заасан бэ гэвэл сум болгоныг нэг нууртай болгох зорилготой. Энэ жил манай улсын нутаг дэвсгэрт бороо хур элбэг орлоо. Бороо орох тоолонд асар их хэмжээний ус гол, гуу жалга руу урсаж үерлэсэн.
Боломжтой бол хуурай жалга, сайр болгон дээр жижиг хөв цөөрөм байгуулбал тэндээс амьтад ундаалж болно. Бороо орж үерлэхээс айж суух биш, харин эсрэгээрээ хөв цөөрмүүд маань дүүрлээ гэж баярладаг болж хувирах юм.
Хэрэв ган нүүрлэвэл хуримтлагдсан усаараа мал амьтдаа ундаалж, эсвэл газар тариаландаа хэрэглэх зориулалтаар аюулыг боломж болгон хувиргах нь чухал.
Хиймэл дагуулаас зураг дарахад өндөрлөгийн ялгаанаас шалтгаалан 54,000 байршилд хөв цөөрөм байгуулах боломжтой гэх тооцоолол гарсан.
Дээрх тооцооллыг 21 сав газрын захиргаанд өгч, сум болгоны удирдлагуудтай уулзах зарчмыг баримтлан ажилласнаар яг одоо 318 байршлыг тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл 318 байршилд хөв цөөрөм байгуулах боломжтойг эхний ээлжид тогтоолоо.
Хөв цөөрөм байгуулах боломжит дараах таван зорилгыг дэвшүүлсэн.
Түрүүн дурдсанчлан 318 байршилд энэ оны төгсгөл гэхэд зургаан төрлийн жишиг техникийн зураг гаргана. Мөн хувилбаруудыг дэвшүүлж байна.
Үүнд:
Хувилбар болгонд санхүүгийн жишиг тооцоолол хийж байгаа.
Санхүүжилтийн арга хэлбэрийг дараах гурван төрлөөр гаргасан.
Усны нөөц бүрдүүлэх зорилгоор 330 хиймэл нуур байгуулна.
Хөв цөөрмүүдээ байгуулаад эхэлбэл Монгол улсад хур тунадасны усыг хуримтлуулах үйл ажиллагаа бодитоор эхэлж байгааг Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.
Тэгвэл хувийн ААН-үүд зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах, ундны усны хэрэгцээг хангах зорилгоор өөрсдийн санаачилгаар хөв цөөрөм байгуулж байна.
Тухайлбал Юнител групп Монгол орон даяар нийт 80 гаруй байршилд хөв цөөрөм байгуулжээ.
Хөв цөөрөм нь зөвхөн зэрлэг амьтдын ундны эх үүсвэр болохоос гадна хүрээлэн буй орчныхоо агаарын хуурайшилтыг бууруулж, хөрсний чанарыг сайжруулан ургамал ургах таатай нөхцөлийг ч бий болгох эерэг нөлөөтэй.
Юнител групп нийгмийн хариуцлагын хүрээнд “Ногоон байгаасай” уриан дор байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, хэрэгжүүлж буй төслүүдийнхээ цар хүрээ, хүртээмжийг улам тэлсээр байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!